Доржготов

@dorjgotov
320
нийтлэл
10,097,844
уншигдсан
12,814
сэтгэгдэл

Урсгал

“Аль болох олон мал сүргийн бэлчээр болъё” хэмээн чинээгээрээ сунан тогтсон Борнуруу даруухан. Ар хормойг хөвөөлөн урсах горхийг Хөөвөрийн гол, энгэр бэлийг эмжин жирэлзэх горхийг Гашууны гол гэнэ. Хоёр голын айлууд “дундын өмч” ганц Борнурууныхаа ар өврийн дулаахан жалгуудын нөмрийг бараадан саахалт өвөлжөөд, зундаа хоёр тийш салж Хөөвөр Гашууны голд хуваагдан зусна.
#нийгэм #нийтлэл

В.Ворсобин: Москва дахиад л аз нь шовойж,.. Монголын засгийн газрын мөнгө дуусав

“Чингис хааны эх орон Оросоос тусламж гуйж байна” нийтлэл бичсэн тоймч Владимир Ворсобинд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан П.Улаан болтлоо шолчигножээ. Хүний эрх мандсан өнөө үед хувь хүн хэнд ч яаж ч шалчигнасан бусдад даанч хүртээлгүй юмны нэг билээ.
#улстөр #нийтлэл

Хошгируулах

Энэ үгийг эдүгээ манай улс төрчид, жагсагчид, хэвлэл мэдээлэл их хэрэглэх болжээ. Хашгирах гэдэг үгийг тарваганд хэрэглэхдээ хошгирох гэсэн болтой. Хүн хашгирлаа гэдэг шиг тарвага хашгирлаа гэвэл тарвага хүн шиг төсөөлөгдөөд нэг л ёргүй сонсогдох аж. Монгол хэл зүйн нарийн ширийн зах зух энэ.
#нийгэм #нийтлэл

Салаа зам

Худал хэлбэл баяжих, үнэнийг хэлбэл шоронд орох салаа замд би гэнэгүй гэлдэрч яваад орчихов. Би мафиханд атгуулжээ. Эхлээд сүрхий цочирдсон боловч бодлоо: Үнэнийг хэлээд шоронд орох уу, худал хэлээд баяжих уу? Эсрэг тэсрэг хоёрхон сонголттой айхтар ацан шалаанд шууд хариулт олсонгүй. Би тэдний гэмт үйлдлийн гэрч санамсаргүй тохиолдлоор болсноос гайтаж хатуу хараа хяналтад цагдуулав.
#нийгэм #нийтлэл

Зөнөг залгахад яадгийг дамжуулъя

“Тоншуул” сэтгүүлд гуч гаруй жил ажилласны улбаа-шүүмжлэх дон маань миний араншинд бүр хадагджээ. Ажиглаад байхад өвгөрсөн хойноо юм юм шүүмжлэх санаа цухалзуулаад байх нь гайхал төрүүлэх юм. Бүр арилахгүй янзтай гээч. Муухай юм. Нийгмийн согогийг засах гэж хэнхэглэнэ. Шүүмжилнэ.
#нийгэм #нийтлэл

Айлсах ухаан

Нүүдэлчид айлсахдаа хэр вэ? Сайн уу, муу юу? Сайн байж болох тал нь нүүдэлчид олон янзын айлтай айлсаж явдаг тавилантай тул зангий нь мэдэх мэдэхгүй хөрштэйгөө зохицох ур ухаан, туршлага эзэмшсэн байж болох. Муу байж болох тал нь хөрштэйгөө зохицох гэж ая тал засах, зусардах, тэр тусмаа айх шаардлага нүүдэлчдэд байхгүй.
#нийгэм #нийтлэл