Уурхай ухаж, барилга барьж, үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгж бүрт “хөдөлмөр хамгааллын инженер” гэдэг орон тоо бий. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажлын байрны зүй зохистой нөхцөл шаардлагыг хангуулах, ажилчдад зааварчилгаа өгч, сургалт явуулж байх үүрэгтэй ийм ажилтныг заавал ажиллуулах хуультай. Инженерийн статус бүхий энэ орон тоон дээр тухай тухайн мэргэжлийн инженерүүд ажилладаг.
#нийгэм
#нийтлэл
Засаг захиргааны анхан шатны нэгж гэсэн “хуулийн томъёолол”-оор л бидний хороо хорины тухай “бүх мэдлэг” хязгаарлагддаг. Иргэд, айл өрхөд хамгийн ойр байдаг болохоор энэхүү төрийн бүтцийн нэгжийг “андахгүй” юм шиг анзааргагүй явах хэрнээ ялангуяа залуучууд тэр бүр орж, сонжиж сонирхоод байдаггүй.
#нийгэм
#нийтлэл
Шинэчлэлийн Засгийн газар шахаанаас түр амсхийх 100 хоногоо УИХ-аас авлаа. Хаврын чуулганы хугацааг парламент тэдэнд өгч байна. Ямартай ч Засгийн газар наадамтай золгоно. Энэ хугацаанд чухам юу хийх нь олны анхааралд хамгийн ихээр өртөж байгаа. Үр дүн нь тодорхойгүй, шалгуур байхгүй 23 ажлыг хийснээр эдийн засаг эрчимжинэ гэж сайд нар өөрсдөө ч тооцсон, УИХ ч тэдэнд итгэл үзүүлсэн.
#улстөр
#эдийн засаг
#нийтлэл
“Давхар дээл”-ийг тайлуулах тухай хуулийн төслүүд зүгээр л Ерөнхийлөгчийн түншүүр байсан гэж дүгнэх нь өрөөсгөл. Эрх мэдлийн давхардлыг арилгах нь түүний “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгын амин чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Нэрийн хуудас болсон санаачилгыг нь нураахыг тэр зүгээр хараад суух хүн яавч биш. Тэгэхээр хуулийн төсөл унаснаар асуудал дууслаа гэж бодвол бүр ч төөрөгдөл болно.
#улстөр
#нийтлэл
Дэлхий ертөнц хязгаар хярхаггүй байхаа больж, хүн төрөлхтний жижигхэн, эмзэгхэн орон гэр болон хувирчээ. Хүмүүс улс үндэстнээр хуваагдаж, хил, зурвасаар тусгаарлагдан суух нь улам л харьцангуй болоод, зовлон, жаргал нэгтэй элгэн саднууд мэт болсоор байна.
#нийгэм
#нийтлэл
Уул уурхай болон дэд бүтцийн хөгжил сул байгаа нь Баян-Өлгий аймгийн өрсөлдөх чадварын дүнг бууруулдаг үзүүлэлтүүдийн нэг. Тааруу тал руугаа түлхүү анхаарч ажиллах зорилт тавьсан аймгийн удирдлага байгалийн баялгаа, судлагдсан орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулах “аян дайнд мордсон” аятай л байна.
#эдийн засаг
#нийтлэл