Синдикат ярилцлагын зургаа дахь тусгай дугаар Токио хотоос та бүхэнд хүрч байна. Энэ дугаарын зочин ноён Таками Юүичи байлаа. Бизнесмен, улстөрч, нийгмийн зүтгэлтэн, олон төрийн бус байгууллагад сайн дураар хүчээ өгдөг, товчхондоо сонгодог нийгмийн энтрепренер эрхэм. Нийгмийн энтрепренер (Social entrepreneur) гэж хэн болох, нөлөөллийн хөрөнгө оруулалт (Impact investment) гэж юу болох тухай хөөрөлдсөн бидний ярилцлагыг хүлээн авна уу.
#улс төр
#хөрөнгө оруулалт
#бизнес
#япон
#энтрепренер
#нийгмийн энтерпрайз
Бизнесийн уламжлалт загвар хоцрогдон, цахим шилжилт эрчимжиж байна. Ковидын улмаас хүний нийгмийн бүхий л салбарт бүтээлч түйвээлт явагдаж байна. Харин Монголын бизнесүүд үүнд бэлэн байна уу? Энэ тухай MCS группын дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, АПУ ХК-ын гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг, Анд Глобал компанийн хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал Б.Хос-Эрдэнэ нартай ярилцлаа.
#бизнес
#ковид19
#стратеги
#түншлэл
#хөрөнгө оруулалт
#загвар
Австралийн мэдээ алдуулагч эмч Bronnie Ware олон жил сувилагчаар ажиллахдаа голдуу хүнд өвчтнүүдтэй нас барах хүртэлх сүүлийн 12 долоо хоногийг цуг өнгөрүүлж асардаг байжээ. Тэрбээр 2012 онд "Хожимдсон 5 харуусал" нэртэй номыг хэвлүүлжээ.
#амьдрал
#харуусал
Японы парламентын доод танхимын гишүүн асан, Сэтакаяа хотын дарга Нобуто Хосакатай ярилцлаа. Ахлах сургуульд байхаасаа ялгаатай үзэл бодолтой байхын хэцүүг амссан тэрбээр боловсролын салбараа шүүхэд өгч ялалт байгуулж байсан түүхтэй. Ярилцлагын үеэр орчуулагчаар ажилласан Tab Solution Co., Ltd-н маркетингийн менежер Жаргалсайханы Тамжидад баярлалаа.
Дэлхийн боловсролын форумын үеэр уулзах юмсан гэж таван жил бодож төлөвлөж байсан Итали улсын ерөнхий сайд асан Matteo Renzi -тэй уулзах боломж гарав.
#залуусын оролцоо
#популизм
#улс төр