Дараачийн долоо хоногт Монгол Улсын Их Хурал ээлжит бусаар цуглан хурж улс орны өмнө тулгараад буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах, юуны өмнө гараад явсан гадаадын хөрөнгө оруулалтыг яаж эргүүлэн татах тухай хэлэлцэх гэж байна.
#эдийн засаг
#нийтлэл
Монгол Улс хорин жилийн турш төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжээд байгаа тухай бид ярьдаг. Гэтэл лавлаад сайн харсан чинь бид алсаар даялан тойрсоор нэгэн том цагариг зам туулж, социализмдаа буцаад ирчихсэн санагдана.
#эдийн засаг
#нийтлэл
Малаа бусдынхаас ялгахын тулд тамгалж, чихний үзүүрийг нь имлэдэг малчин ардынхаа ухаанаас Монголын төр засаг суралцвал яасан юм бэ. Төр засаг ард иргэд, аж ахуйн нэгжээс элдэв нэртэй олон арван татвар хүчээр хураадаг ч зориулалтаар нь зарцуулж буй эсэх нь эргэлзээ төрүүлдэг.
#эдийн засаг
#нийтлэл
Монгол социализмаас салаад бүтэн үе өнгөрсөн ч бүхнийг төр засаг л шийдэх ёстой гэж үздэг иргэдийн тоо буурахгүй байна. Үүнд бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийн амлалт, төр засгийн үйл ажиллагааны үр дүн, улстөрчдийн сүржин хийрхэлүүд онцгой үүрэг гүйцэтгэж ирлээ. Худлаа юмыг мянга давтахад үнэн болдог гэж нэг улстөрч хэлсэн байдаг.
#эдийн засаг
#нийтлэл
Сүүлийн жилүүдэд Монголын төр засаг уул уурхайн орлогодоо халуурч, найр наадам тасралтгүй хийж, хойморт заларсан нөхөд нь хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй архи уув. Найранд нийлсэн түмэн олон ч төрөө даган баясч маргаашаа мартан ууж идлээ.
#эдийн засаг
#нийтлэл
Наадмын давалгаа хөдөөгүүр тархаж, нам төрийн удирдлагууд даган баясаж наадах зуур ам.долларын ханш дээвэр цоолж, ард иргэдийн бүсийг чангалж эхэллээ. 1550 төгрөгийн босго давсан ам.долларын ханш оны эхнээс 11 хувиар өссөн нь махнаас бусад хүнс, өргөн хэрэглээний бараагаа Хятадаас импортолдог монголчуудын хэрэглээг танаж, хэтэвчийг сэгсрэх болоод байна.
#эдийн засаг
#нийтлэл