NEPKO

@nepko
417
нийтлэл
12,279,507
уншигдсан
1,829
сэтгэгдэл

Очир огтлогч судар

Учир нь Субуди, тэдгээр бодьсадва би хэмээн, төрөлтөн хэмээн, сүнс хэмээн, бодгаль хэмээн баримтлахгүй. Тэдгээрт номын баримтлал хийгээд ном бусын баримтлал аль нь ч үгүй. Тэдгээр бодьсадва аливааг баримтлах хийгээд үл баримтлах хоёроос ангид болой.
#чөлөөт цаг #нийтлэл

Яруу найргийн нь урыг давтах авьяастан алга л байна

Нэпко хэвлэлийн газар, Хүмүүн хорвоо нийгэмлэг хамтран ХХ зууны “Түүхэн эрхмүүдийн цадиг” хэмээх цуврал ном гаргаж байгаа билээ. Энэхүү цувралын эхний ботиуд Бодоо, Чойбалсан , Дамдинсүрэн, Чин Ван Ханддорж, Батмөнх , Намдаг нэрээр дахин хэвлэгдэн худалдаанд гарлаа.
#чөлөөт цаг #нийтлэл

Түүхэн 500 хүн: Дэлхий дахинд ба Монголд

Хувь заяагаараа тодрон гарсан онцгой хүмүүсийн намтраар дамжин хүний түүх бүтээгддэг. Хүний түүхийн гэгээтэй болоод харанхуй, дэвшилттэй болоод бурангуй цаг үеүдээр аялж, олон зуун намтар судалж, өнгөрсөн үеийн баатруудтай учран золгох боломжийг энэ ном олгож байна. Намтруудыг нь өгүүлэн буй хүмүүсийн нэрийг цагаан толгойн дэс дараагаар эрэмбэлсэн болно.
#чөлөөт цаг #нийтлэл

Агнистын гэгээ: Амьдралын хүлээснээс ангижрахуй

Сэтгэлийн огторгуй нь цэлмэсэн хүн ертөнцийн эд баялаг, тансаг сайхны дунд амьдравч тачаал шуналд баглагдахгүй. Ядуу зүдүү, бохир буртаг дунд оровч уур бухимдалд автахгүй. Агшин бүрийн мөнх бусыг сэрж мэдэрч, ухамсар сэхээлэг амьдарна.
#чөлөөт цаг #нийтлэл

Ертөнцийн шинэхэн түүхийг бүтээгчид

Энэ удаа бид XX зуун, XXI зууны эхний 10 гаран жилийн улс төрийн ерөнхий хандлага, төрх зургийг гаргахын тулд газар зүй, эдийн засгийн чадавхи, улс төрийн чиглэлээр нь төлөөлөн үзүүлэхийг чармайлаа. Гэхдээ дэлхийн II дайнаас хойшхи, тэр дундаа ХХ зууны төгсгөл, шинэ зууны эхэн үеийн зүтгэлтнүүдийг голлохыг зорилоо.
#чөлөөт цаг #нийтлэл

Улс үндэстний уналт, доройтлын шалтгаан: Хөгжил, хүчирхэгжил, хийгээд арчаагүйтэл, доройтлын сурвалж

Массачусетсийн технологийн их сургуулийн профессор Дарон Ажэмолу, Чикагогийн их сургуулийн профессор Жэймс А. Робинсон нарын хамтын бүтээл болох УЛС ҮНДЭСТНИЙ УНАЛТ, ДОРОЙТЛЫН ШАЛТГААН: Хүчирхэгжилт, хөгжил хийгээд арчаагүйтэл, доройтлын эх сурвалж ном 2012 онд хэвлэгдсэн даруйдаа л дэлхий дахины анхаарлын төвд орсон нь учиртай.
#нийгэм #нийтлэл