Хэн нь дийлэхээс үл хамааран хэрэглэгч олон түмэн байнга ялж байдаг.
Долгорсүрэн бид хоёрын анх танилцсан түүх гэдэг бөөн паян. Би 25 дугаар баазад ирж ажлаа хүлээж аваад, дөнгөж л долоо хонох гэж байлаа. Тэгтэл наадам тарсны маргааш долоодугаар сарын 14-ний өдөр, бааз наадамд сайн барилдсан бөхчүүдээ хүлээж авна гээд л хөл хөдөлгөөн боллоо. Шинэ хүүхэд гээд Мягмаржав бид хоёрт, улаан буланг цэгцлэх, индэр суудал засах ажил оноов. Даргын нарийн бичиг бид хоёрт заавар өгч, мань хоёрын удирдлага дор гурав дөрвөн цэвэрлэгч тоос шороо арчиж цэвэрлээд, цэцэг навч, туг лоозон, ширээ сандлуудыг заасан газарт байрлуулаад гүйлдэнэ. Дөрөв дэх өдөр байсныг би сайн санадаг.
Хэрвээ та хуульч бол энэхүү ном Нийтийн эрх зүй (Common law)-д тулгуурлаж бичигдсэнийг шууд ойлгоно, иймдээ манай улс өөр эрх зүйн тогтолцоотой бөгөөд хууль, жишээ баримтууд нь биднийхтэй зөрөх, зарим нь тэс ондоо болохыг анзаарна. Үүгээрээ өөр гэдгийг сануулъя.
Б.Цэнддоогийн яруу найргийн бүтээл ”Манай гудамжийг уруудаж явсаар” нэртэйгээр хэвлэгдлээ.
#чөлөөт цаг
#нийтлэл
Энэхүү ном нь үлгэрийн хэлбэрээр гол дүрийн охины бага насыг уран зөгнөлөөр дүүрэн, эгэл жирийн мэт боловч сэтгэл хөдөлгөм өсөн торниж байгаа тухай, том болох явцдаа баяр баясал, уйтгар гуниг, мухардал ба арчаагүй байдал, шаналал ба хүсэл мөрөөдөл, өршөөл наманчлал, түүнчлэн хорвоо ертөнцийн талаарх сониуч зан, эрэл хайгуул, амьтай бүхнийг хайрлах, өрөвдөх сэтгэл... гээд хүүхдийн оюун санааны ертөнц хэрхэн улам баяжиж байгаа тухай гарна.