NEPKO

@nepko
417
нийтлэл
12,279,507
уншигдсан
1,829
сэтгэгдэл

АЛХАЛТ

Алхалт нь Алцхаймэрийн өвчнөөс сэргийлэх хамгийн сайн арга төдийгүй хамгийн үр дүнтэй эмчилгээ юм. Өвчтөнийг гэрээс гарч алхах, нийгэмтэй харилцахыг хориглох нь хамгийн буруу эмчилгээ болно.

Хаврын номын баярын сонин сайхан

Номын баярыг зорин ирсэн уншигчид хэн хэн, ямар бүтээлтэй ирэв гэдэг асуултад ​хариу хайдаг нь тодорхой. Хэвлэлийн газар, зохиолч, орчуулагч, нийтлэгч бүхэн уншигчийн энэ асуултад сэтгэлийг нь ханатал хариулах гэж хичээдэг. Энэ удаа Нэпко хэвлэлийн газар асартаа ирсэн зочдын хорхойг хөдөлгөх олон шинэ ном бүтээлтэй байлаа. Тухайлан дурдваас: Марк Аврелий “Бясалгал”, Волтэр Айзэксон “Бэнжамин Франклин”, ​“Леонорда да Винчи”, Мүраками “Хилийн дээснээс урагшхан алтан нарнаас баруунтаа”, Морган Хаузэл “Үргэлж хэвээрээ”, Никколо Макиавелли “Ордныхон”, Клайв Вэрони “Хуйлруулах урлаг”. Энэ бүгд Номын баяр нээгдэхэд хэвлэлтээс гарсан бөгөөд Номын баяр хаагдахаас өмнө хэвлэгдэж ирсэн нь дуусаж, одоо ч асууж сурагласаар байна.

Эс

Ганцхан эсээс л амьдрал эхэлдэг. Анхны эс хуваагдан хоёр, хоёр нь дөрөв гэх мэтээр үргэлжилнэ. Ердөө дөчин долоо хуваагдсаны дараа 10 мянган ихнаяд (10 000 000 000 000 000) эс бий болох бөгөөд ийнхүү чи хүн болж төрөхөд бэлэн болно. Тэдгээр эс бүхэн олдсон цагаас эцсийн амьсгалаа хураах хүртэлх хугацаанд чамайг яаж асарч хандахыг мэддэг.
#чөлөөт цаг #нийтлэл


Анхны чөтгөрийн дууль

Монголын төрийн түүх яг эндээс эхэлдэг. Чөтгөр бол хамгийн эвтэйхэн тайлбар. Монголын ХХ зуунд шашин “мөхөхөд” чөтгөр байсан, хувьсгал хийхэд чөтгөр байсан, нийгэм журам байгуулахад чөтгөр байсан, арчдилал гарахад ч чөтгөр байсаар л амуй. Юм бүтэлгүйтвэл “Чөтгөрийн буруу”, ажил нурвал “Дотоодын дайсан”. Юу ч ойлгомжгүй бол “Эсэргүү элемент”. Үг солигддог, логик солигддоггүй.

ХОНЬ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХЭНД

10-20 сая жилийн тэртээ хонины дээд өвөг болох амьтад Төв Азийн мөнх цаст уулсын дунд бий болжээ. Сүүлчийн мөстөлтийн үед, өндөр ууланд амьдарч зохилдсон тэрхүү хүдэр чийрэг амьтад уулнаас бууж, зарим нь өрнө зүгийн Европ руу, зарим нь дорно зүгийн Сибирь рүү нүүдэллэн тархжээ. Зарим хэсэг нь 750,000 орчим жилийн тэртээ мөсөн хучлагатай байсан Бэрингийн хоолойг гэтэлж Умард Америкт хүрчээ.