Абэ Шинзогийн амьдралыг Харрис маш тодорхой дөрвөн хэсэгт хуваажээ. 2001-2006 онд Койзүми ерөнхий сайдын үед Абэ Шинзо Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийнхээ асуудлыг хариуцаж байхдаа цэл залуугаараа нийгмийн анхааралд өртөж тодорсон байдаг. Японы улстөрчдийн насаар бол “ид нас” гэсэн үг. Койзүмийг 52-тойдоо буулгаж авсан юм шүү дээ. “Цэл залуу” учир аргагүй туршлага дутаж, бас дээр нь өвчний учир эхний удаа богинохон хугацаанд алба хашсан. Харин авьяас билгээрээ ЛАН-ын гол дүр болон тодорч гарч ирээд хүчирхэг гүрэн, хүчтэй удирдагч, Японы колончлолын түүхийг цоо шинээр харсан, бас Японы улс төрийг бие даалгаж, батлан хамгаалах бодлогодоо оруулж ирсэн цоо шинийг хандлагыг нь Абэ Шинзогийн хоёрдахь үе буюу “шинэ консерватор” гэж Харрис тодорхойлжээ.
Долгорсүрэн бид хоёрын анх танилцсан түүх гэдэг бөөн паян. Би 25 дугаар баазад ирж ажлаа хүлээж аваад, дөнгөж л долоо хонох гэж байлаа. Тэгтэл наадам тарсны маргааш долоодугаар сарын 14-ний өдөр, бааз наадамд сайн барилдсан бөхчүүдээ хүлээж авна гээд л хөл хөдөлгөөн боллоо. Шинэ хүүхэд гээд Мягмаржав бид хоёрт, улаан буланг цэгцлэх, индэр суудал засах ажил оноов. Даргын нарийн бичиг бид хоёрт заавар өгч, мань хоёрын удирдлага дор гурав дөрвөн цэвэрлэгч тоос шороо арчиж цэвэрлээд, цэцэг навч, туг лоозон, ширээ сандлуудыг заасан газарт байрлуулаад гүйлдэнэ. Дөрөв дэх өдөр байсныг би сайн санадаг.
Бээжинд Манжийн төрийн чиг хандлага, байр байдлын талаар стратегийн шинжтэй мэдээллийг Сэцэн Чин ван Наянт, Эрдэнэ жонон ван Ширнэндамдин тэргүүтэй ноёд болон Өмнөд Монголоос гаралтай Гүнсэнноров зэрэг ноёдоор дамжуулан олж авдаг байжээ. Эдний хэн нь үнэхээр үүрэг гүйцэтгэгч тагнуул байсан, хэн нь монголчуудаа гэсэн сэтгэлийн дуудлагаар мэдээ, мэдээллээр хангаж байсныг тодорхой хэлэхэд бэрхтэй юм.
Сталиныг үхсэний дараагаас хүмүүсийн айдас тавирч эцэг нь гэж янз бүрийн нэр гаргаж ирсний дотор жүүд худалдаачин ч багтаж байв. Гэхдээ л ихэвчлэн Яков Эгнаташвилиг нэрлэнэ. Энэ эр бол дарсны худалдаачин, дажгүй зодоонч. Кэкэ тэднийд бас ажиллаж байж. Эгнаташвили Сосогийн сургалтын зардлыг төлж байсан нь зүгээргүй байх. Сталин түүнийг дурсаж ууган хүүдээ Яков гэж нэр өгсөн гэцгээх юм билээ... Би тэр булиа баатрын зургийг харсан. Яав ч, үлбэгэр Сосотой адилгүй... Мэдээж Бесо Тифлисээс буцаж ирээд энэ бүх хов живийг сонсож таараа. Тиймдээ ч хөөрхий муу Сосог тэгтэл нь зоддог байсан ч юм бил үү? Эхнэрээ ч үхтэл нь зодно. Сталин өсөж том болсон хойноо гүрж хүн гэсэндээ нэрээ алдсан эмэгтэйг жигшихгүй байж чадахгүй. Ийм л учраас эхийгээ Москвад ганц ч уриагүй, захидал ч бичдэггүй байсан.
Эдийн засгийн салбарын оюутан эс бөгөөс эдийн засгийг сонирхдог бол энд тэндээс сонссон, уншсан эрээвэр хураавар зүйлсээ цэгцлэхэд онц тустай. Яг л нэр шигээ 10 хоногт л бүгдийг хялбархан ойлгуулна. Эдийн засгаар төгссөн бол мартсаныг тань сануулж, мэдлэгийг чинь сэргээнэ. Ямар нэг асуудал тулгарбал эргүүлээд сөхөхөд хамгийн сайн туслагч чинь болно гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бизнесийн удирдлагын ном түм бумаараа бий. Тэгэхдээ онцсайн гэвэл ганц нэг л байдаг.
Цагаан сарын бэлтгэлээ базаав уу? Энэ жил ууц, боов, цагаан идээ, тавгийн чихрийн үзэсгэлэн худалдаа хаа сайгүй гарчээ. Өөрт ойр дөтөөр нь ороод гарвал зүгээр. Том үйлдвэрлэгчийн лангуу бүгдэд нь байгаа хойно заавал тийшээ ийшээ гэж замын түгжрээнд цагаа үрэх хэрэг юун билээ. Битүүлэг, будаалаг шүүс яах вэ, болчихно. Харин жил жилийн цагаан сараар бэлэг асуудал дагуулдаг. Энэ жил ч ялгаа алга. Харин та бэлгийн агуулгад илүү анхаардаг бол Нэпко хэвлэлийн газар дараах номуудыг санал болгож байна. Шашин соёл, сар шинийн аль алинд дүйцэх мөртөө боломжийн үнэтэй, бас өвөрт багтахаар авсаархан боловч агуулгаараа аугаа бэлэг. Та өөрт ойрхон номын дэлгүүр болон www.nepko.mn хуудсаар захиалан үнэгүй хүргүүлээд аваарай