Хачин сонин бүтэцтэй амьтдыг хараад манай анхдагчид хэрхэн будилж байсныг олж мэдэх соньхон. Гэхдээ чухам ямар замаар хөгжөөд амьтад тийм этгээд бүтэцтэй болсон эсэх үнэн зөв мэдлэгийг олно гэдэг сэтгэлд тун таатай.
Номын “Аз жаргалаа бүү хойшлуул. Ийм ажил бүтсэн хойно, тийм амжилтад хүрсэн хойноо л би тайван амьсгална” гэж болзол тавих хэрэггүй. Тэртээ тэргүй та одоо ч гэсэн амьсгалж байна шүү дээ. Харин маргааш амьсгалах эсэх нь баталгаагүй. Тийм учраас яг одоо л амьсгалж байгаадаа талархан залбирч, таашаан баяс” гэдэг эшлэл хэчнээн энгүүн бас үнэн сонстном бэ.
Алиа хошин зангаараа хүртэл хүний өвчнийг анагаах шиг санагддаг тэр эмч ээлжгүй жижүүрлэж хонох, байнга дуудлагад явах их дуртай байлаа. Үнэхээр ч сайн мэс засалч түүнийг эмнэлгүүд хоорондоо их булаалдана. Очсон газрынх нь бусад эмч нар амсхийгээд л явчихаж байгаа юм чинь.
Харин түүний тухай дээд газар луу баахан бараандуу тодорхойлолт явдаг учир одон шагнал байхгүй, хот руу шилжих зам хаалттай. Хамгийн гол нь ийм ажилсаг авьяаслаг хүн дээд газрын анхааралд өртвөл дор нь булаагаад арилж, хамаг ажлаа өөрсдөө хийх учраас тэгнэ.
Нэг удаа цагаан сараар хөдөө сум руу “мухар олгойн үрэвсэл нь хүндэрч дотроо хагарсан байх магадлалтай” өвчтөний дуудлагад хөөр баяр дүүрэн гарчээ. Яваад очтол бөөн урамгүй явдал угтав. Уучлаарай, өвчтөнд муу юм тохиолдсон хэрэг биш. Харин ч хэвтэрт байгаа хамаатнаа эргэхээр тэнд ирээд байсан анагаах ухааны өвгөн профессор өрсчихсөн байж.
Олон улсын харилцааны судалгаа нь улс хоорондын улс төрийн харилцааг авч үздэг өөрийн гэсэн тусахуун /объект/, аргазүй, онол бүхий шинжлэх ухааны бие даасан салбар мөний хувьд, өгүүлэгдэн буй гурван этгээдийн хэрэг явдлыг энэ арга зүй, онцлогоор баримжаалж ХХ зууных нь энгээр багцаалан гаргавал олон үйл явдлын холбоо хэлхээс алдагдахгүйгээс гадна нэлээд нарийн ширийн зүйл илүүтэй тодорч ирэх учиртай юм болов уу гэж бодсон билээ.
Ямар хоол сайн болох, яаж хооллох зөв гэдгийг номлож зүдрээхгүй, аль нэгэн зөв сайн хоолыг ид гэж албадахгүй. Зүгээр л хоол хүнсний учир шалтгаан, хэрэгцээ нөлөөг энгийн үгээр тайлбарлажээ.
Энэхүү ном нь менежментийн хувьсан өөрчлөгдөж буй ертөнцийг энгийн, график аргаар тайлбарлана. Мөн менежментийн онолын үүсэл гарлыг өгүүлж, төрөл бүрийн арилжааны, ашгийн бус, төрийн байгууллагын жишээгээр дамжуулан менежментийн олон төрлийн үүрэг хариуцлагыг судална.