NEPKO

@nepko
417
нийтлэл
12,279,507
уншигдсан
1,829
сэтгэгдэл

ИОГИЙН ШИНЖЛЭХ УХААН

Ихэнх иогийн анатомийн номууд яс-булчингийн системд төвлөрдөг боловч иог хийснээр хүний биеийн бүх системд нөлөө үзүүлдэг гэдгийг судалгаанууд олж тогтоогоод байна. Номын энэ хэсэгт иог хүний биеийн систем тус бүрд ямар гол нөлөө үзүүлдэг, ямар ач тустайг тайлбарлана. Эхлээд орчин үеийн биологийн тодорхойлдог аргаар хүний биеийн анатомийн системүүдийг судлаад дараа нь иогийн үүднээс харах гэж өөрийгөө сориорой. Гайхамшигтай бие махбод тань хоорондоо холбоотой нэг л бүхэл цул зүйл юм шүү дээ.

ЦАХИМ ЗАСАГ

Эргээд бодоход засгийн газрыг сонирхох миний сонирхол карьерын эхэн үед бий болсон нь одоо надад тодорхой байна. 2008 онд миний бие Кэмбрижийн Их Сургуулийн бизнесийн танхимд профессорын албанд сонгогдлоо.Энэхүү профессорын албыг Энэтхэгийн засгийн газар Энэтхэгийн анхны ерөнхий сайд, зуун жилийн өмнө Кэмбрижэд байгалийн шинжлэх ухаанаар сурч байсан Жавхарлал Неругийн дурсгалыг хүндэтгэн хандиваар бий болгосон юм. Хэдий уг профессорын албаны анхаарах зүйл нь бизнес байсан боловч би засгийн газар хэрхэн ажиллаж байгаа, төрийн болон хувийн секторын хоорондох холбоог судлах нь зайлшгүй шаардлагатай болно гэдгийг мэдэж байлаа. 1970, 1980-аад онуудад Энэтхэгт өссөн би бээр бизнес удирдах, хөгжүүлэхэд төр ямар ач холбогдолтойг дэндүү мэдэж байв. Бүр илүү хувийн түвшинд яривал аав маань төрийн албан хаагч байсан тул би багаасаа л төрийн албаны энэхүү шийдвэрлэх үүргийг маш ойроос ажиглаж ирсэн юм.

АДАМ ЖЭКСОН ДҮҮРЭН ЖАРГАЛЫН 10 НУУЦ

Ямар ч хүнээс амьдралаас хамгийн их хүсэн хүлээдэг зүйл нь юу вэ гэж асуувал хамгийн түгээмэл хариулт нь “Би зүгээр л аз жаргалтай байхыг хүснэ” гэсэн үг сонсогдоно. Тэгвэл яагаад аз жаргалтай хүн ийм цөөн байдаг юм бэ? Эмийн үйлдвэрлэлийн хамгийн түргэн өсөж буй салбар нь яагаад сэтгэл гутралын эсрэг эм болоо вэ? Яагаад ийм цөөхөн хүн өөрийгөө аз жаргалтай гэж бодож байна вэ? Магадгүй бид аз жаргалыг олдох газраас нь өөр газарт хайгаад байна уу?

ИХ УЛС

Их Улс хэмээх ойлголт сүүл үеийн ойлголт агаад Чингис 1206 онд Монголын Их Хаан болсны дараа л үүссэн юм. Монгол хэлэнд Yeke гэдэг нь том, аугаа гэсэн утгатай бол ulus гэдэг нь төр улс гэсэн утгатай үг билээ. Чингис хаан Монгол Улсын захирагч болсныхоо дараа их цэргийг нь дийлэлгүй сөгдсөн улс орнуудыг захирах илүү том улс төрийн байгууламж байгуулж эхэлсэн юм. Нэг түүхэн бичгээр бол умард Хятадад XII зууны үед нутаглаж байсан Жин хэмээх Жүрчидийн их улсыг монголчууд дайран сөнөөсний дараа Жин улсын түшмэд энэ нэр томьёог монголчуудад дамжуулсан гэдэг. Тийнхүү монголчууд өөрсдийн улсаа Их Монгол улс гэж нэрлэдэг болжээ. Их гэдгийн цаана уг улс асар том, хил хязгаар нь хязгааргүй өргөн гэсэн санаа агуулна.

БҮРЭН ЭРХЭЭ ХЯЗГААРЛУУЛСАН ТУСГААР ТОГТНОЛ

Хятадын тал Монголыг өөрийн бүрэлдэхүүн хэсэг мөн гэсэн чиг бодлогоо үргэлжлүүлэн, монголчуудын үндэстний өөртөө засан тохинох эрхийг хүлээн зөвшөөрөхгүй, энэхүү байр суурь нь есөн гүрний 1922 оны гэрээгээр улам бэхэжсэн байна. Иймд Хятадын тал Үндсэн хуулиндаа Монголыг муж болгон тодорхойлж, Монголд цэрэг суулгах бодлоо орхилгүй завдсаар байжээ.

Билл Брайсон "БИЕ ЭРХТЭН" эзэгнэн төрөгсөд

Цаг агаар ямар байсан ч өдөрт хоёр цагаас багагүй биеийн дасгал хийж бай. Бие дорой байвал оюун бас сул байдаг. /ТОМАС ЖЭФФЭРСОН/