Нэпко хэвлэлийн газар, Хүмүүн хорвоо нийгэмлэг хамтран ХХ зууны “Түүхэн эрхмүүдийн цадиг” хэмээх цуврал ном гаргаж байгаа билээ. Энэхүү цувралын эхний ботиуд Чойбалсан, Нацагдорж, Дамдинсүрэн, Чин Ван Ханддорж, Батмөнх , Намдаг нэрээр дахин хэвлэгдэн худалдаанд гарлаа.
#чөлөөт цаг
#нийтлэл
Барилгууд гурван хэмжээст орон зайд оршдог бөгөөд гаднаасаа бидэнд хатуу биет мэт харагддаг. Байгууламжийн энэхүү гурван хэмжээст шинж чанарыг хэлбэр гэж гол төлөв нэрлэх ба хэлбэр нь тухайн барилга хүнд ямар сэтгэгдэл төрүүлэхэд асар нөлөөтэй бөлгөө.
#чөлөөт цаг
#нийтлэл
Баримтаар нотлогдож буй өнгөрсөн үеийг бид түүх гэж ойлгодог. Түүхийн судалгаа нь хүний ирээдүй шиг хязгааргүй боломжтой зүйл. Гэвч өнгөрсөн үеэрээ аялах хязгааргүй боломж баримтаар хязгаарлагдаж байдаг. Бид монгол орныхоо нийгэм, улс төрийн амьдралын сүүлийн 100 жилийг 100 сэдэвт хуваан, гэрэл зургаар баримт болгон гэрчлэхийг хичээлээ.
#чөлөөт цаг
#нийтлэл
Тарни (санскрит: дхарани, мантра, төвд: сүн, аг) гэдэг нь “тогтоон барих” гэсэн үг. Галт шилний тусламжтайгаар нарны гэрлээс гал асаах адил оюун санааны сарнимал эрчим хүчийг тарнийн зэмсгээр нэгэн чигт хурааж, билгүүн галыг бадрааснаар сөрөг эрчмийн талсжлыг хайлуулан бие, сэтгэлийн ариуслыг хүртдэг.
#чөлөөт цаг
#нийтлэл
Математикийг онолын ухаан дахь урлаг гэх нь бий. Түүнд бодит амьдралд оршдог, эс оршдог бүхний үндсэн логик бүтэц хамаарна. Хамгийн энгийн тооцооноос эхлээд өдөр тутмын элдэв ажил, данс тооцоо хүртэл төсөөлж болох бүгдийг ойлгож цэгцлэхэд математик тусална.
#чөлөөт цаг
#нийтлэл
Энэхүү гайхалтай нэвтэрхий тольд хүн төрөлхтөн гал ашиглаж эхэлснээс авахуулаад өнөөгийн XXI зууны нанотехнологи хүртэл шинжлэх ухаан, техникийн дэвшлийг он дараалан танилцуулжээ. Чингэхдээ хүмүүс аугаа нээлтүүдэд хэрхэн хүрсэн тухай зөвхөн өгүүлээд зогсохгүй тэдгээртэй холбоотой үзэл, ойлголт, бүтээл, туурвил, эрдэмтэн мэргэд бидний ертөнцийг яаж өөрчилснийг харуулсан байна.
#чөлөөт цаг
#нийтлэл