Хаашаа л харна чиний хувьд бүх юм дууссан гэж хэлж байгаа нөхцөлд та яах вэ? 1990-ээд оны эхээр би чухамдаа яг ийм байдалд орсон юм. Тэр бол намайг түүхэнд хамгийн их мөнгө алдсан хүнээр тодруулж, Гиннесийн номд бичсэн таагүйхэн үе байлаа. Тийм байдалд орно гэдэг хүсэх юм биш. Гэлээ ч санхүүгийн бэрхшээлийг даван туулах нь бусдад үр өгөөжөө өгөх тодорхой туршлага суулгадаг сайн талтай.
#чөлөөт цаг
#нийтлэл
Нэпко хэвлэлийн газар эрхэм хүндэт уншигч та бүхнийг 2015 оны 09 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд CENTRAL TOWER-ын дэлгүүр 3-р давхарт зохион байгуулагдаж буй НЭПКО хэвлэлийн газрын эрхлэн гаргасан номууд болон TASCHEN бусад хэвлэлийн газруудын гадаад номын үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирж, дэлхийн ном хэвлэлийн зах зээлд тэргүүлэгч Taschen-ий гайхамшигт номуудыг таашаан сонирхохыг урьж байна.
#чөлөөт цаг
#нийтлэл
Химийн бодисууд ба түүний үелэх хүснэгт хүмүүсийн сонирхлыг маш их татдаг. Хүн бүр дунд сургуульд хими үзэж, химийн лабораторид эсвэл ангийн хананд байгаа үелэх хүснэгтийг харж, тэр хүснэгтийн зарим хэсгийг нь цээжлэх ч шаардлага гардаг байсан.
#чөлөөт цаг
#нийтлэл
Мо Янийг цэрэгт элссэнээс яг арван жилийн дараа буюу 1986 оны хаврын эхэн сарын нэгэн орой Жөжянь мужийн Хайянь сумын шүдний эмч залуу голын эргийн навтгар байшинд Кафкагийн “Хувирал” туужтай “учирч” эхний өгүүлбэрийг уншмагцаа тогонд цохиулчихсан шиг мэдрэмж төрөхийн сацуу “Би ч Хятадын ахуй амьдралаа ингэж бичиж яагаад болохгүй гэж” хэмээн бодсон хүн бол хожмын нэрт зохиолч Үй Хуа юм. Шүдний эмч хийж өдөржин хүний ам руу өнгийж суух уйтгарт ажлаас нэгэнт залхаад байсан ба 19 настайдаа сумынхаа соёлын төвд ажилд орох хүсэлдээ хөтлөгдөн бичиж эхэлсэн тэрээр 1983 оны нэгдүгээр сард "Баруун нуур" /西湖/ сэтгүүлийн оны эхний дугаарт "Анхны дотуур байр" өгүүллэг нийтлүүлснээр зохиолч болох замд хөл тавьж, 12-р сард тухайн үеийн нөлөө бүхий "Залуус" сэтгүүлд "Тагтаа, тагтаа" өгүүллэгээ нийтлүүлсэн нь Хайян хошууны соёлын төвд ажилд орох эрхийг түүнд авч ирэв. Маогийн үхэл тэдэнд цоо шинэ, өөр нэгэн замыг нээж өгсөн нь энэ байлаа.