Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн бүтээлч хүмүүсийн нэг нь Шэкспир бөлгөө. 1564 онд Стратфордод төрсөн тэрбээр 1580-аад оны сүүл үеэс буюу хорин хэдтэйгээсээ мэргэжлийн зохиолч болсон ба 1616 оны дөрвөн сард тавин хоёртойдоо нас нөгчих хүртэлх хорин тав орчим жилийн хугацаанд л зохиол бүтээлээ туурвижээ.
#чөлөөт цаг
#нийтлэл
Нүдээ аниад “хил хязгааргүй уудам” гэж ямар хэмжээ болохыг төсөөлөх гэж оролдож байсан уу? Аль эсвэл манай орчлон бий болохоос өмнө ер нь юу байсан тухай ч юм уу, гэрлийн хурдаар нисэх ямар болохыг, бас “хар нүх” рүү шагайвал юу харагдах тухай бодож байсан уу?
#чөлөөт цаг
#нийтлэл
Миний хувьд 1969 он хөл алдам намаг шиг санагддаг юм. Алхах бүр гутал сугарчих шиг болж, нүд алдам намаг дундуур туучиж, хүмүүсийн бараа сураггүй энэ хүйтэн хөндий орчинд өдөр хоногийг ганцаар туулж явлаа.
#шинэ ном
#норвегийн ой
#мүраками харүки
Цар хүрээний хувьд өргөн хэдий ч нарийн мэдээлэлтэй Үндэсний газарзүйн нийгэмлэгийн энэхүү Дэлхийн түүхийн альманах-т эрт үеэс эдүгээ хүртэлх хүн төрөлхтний түүх бүрнээ багтжээ. Эрин үеүд хийгээд иргэншлийн түүхийг тод томруун цэгцтэй байдлаар хүүрнэж, харахад хялбар, дэс дараатай эмхэлсэн энэ бүтээлийг та сэтгэл догдлон уншаад, ахин дахин лавлан харах нь магад.