Нэпко хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй Билл Брайсоны “Шинжлэх ухааны товч түүх: Бараг бүх юмсын тухай шастир” хэмээх зураг чимэглэл бүхий хоёр боть ном Баабарын орчуулснаар уншигчдын гар дээр очлоо.
#чөлөөт цаг
#нийтлэл
Үр дүнд нь хаан эрхэд суух шинэ “болзол, нөхцөл” бий болсноор “хуучин үндэслэл, нотолгоотой зөрчилдөж заримдаа бүр жигтэй нөхцөл байдал ч үүсэж байсан байдаг. Түрэг-Монгол төрт ёсны уламжлалын дагуу хууль ёсоор хаан суусан нэгнийг (Чингисийн угсааны хуралдайгаар тодорсон сурвалжит язгууртан) хэрэв харь гүрний хаан баталгаажуулаагүй бол шууд төр булаагч болж хувирдаг байв. Ийм тохиолдол төрийн эргэлт, овог, отог хоорондын дайн, гадаадын түрэмгийлэл, өшөө авалтад зэрэгт хүргэсэн байдаг билээ.
Бээжинд Манжийн төрийн чиг хандлага, байр байдлын талаар стратегийн шинжтэй мэдээллийг Сэцэн Чин ван Наянт, Эрдэнэ жонон ван Ширнэндамдин тэргүүтэй ноёд болон Өмнөд Монголоос гаралтай Гүнсэнноров зэрэг ноёдоор дамжуулан олж авдаг байжээ. Эдний хэн нь үнэхээр үүрэг гүйцэтгэгч тагнуул байсан, хэн нь монголчуудаа гэсэн сэтгэлийн дуудлагаар мэдээ, мэдээллээр хангаж байсныг тодорхой хэлэхэд бэрхтэй юм.
Эдийн засгийн өсөлт ба тэгш бус байдлын эх үүсвэр.
Тэгш бус байдал хөгжил дэвшлийн боол болж байгаа нөхцөлд хөгжлийн дундаж үзүүлэлт, эс бөгөөс зөвхөн хөгжиж яваа улс орнуудыг анхаарч үзэх нь ихээхэн алдаа мадагтай юм. Аж үйлдвэрийн хувьсгалын тухай хөндмөгц хөгжлөөр тэргүүлдэг улс орнууд санаанд бууж, бусад улс орнуудыг умартаж, эдгээр улсад ер ямар нэгэн хөгжил дэвшил болоогүй мэт санах нь энүүхэнд. Ингэхдээ бид дэлхийн дийлэнх хүн ам, хөгжлийн золиос болж, амьдралаа өөрчилж чадалгүй урьдын хэвээр үлдсэн тэр л хүмүүсийг анзаардаггүй. Шинэ ертөнцийг (буюу Америк) нээсэн явдлыг зөвхөн Хуучин ертөнцөд (буюу Европ) нөлөөлсөн хэмжээгээр дүгнэж болохгүй шүү дээ. Зарим улс орноор жишээлэхэд ДНБ-ний өсөлт орлого хуваарилалтын талаар ямар ч ойлголт өгдөггүй. Дэлхийн II дайны дараа хорин таван жилийн турш АНУ-д ДНБ-ийг хүн амын дунд тэгш хуваарилсантай ижил нөхцөл бүрдсэн үү, аль эсвэл өнөөдрийнх шиг цөөн тооны чинээлэг хүмүүст хуваарилагдаж байна уу гэдгийг хэлэх аргагүй.
Энэхүү номыг дэлхийн түүх дэх хамгийн аугаа зураач, барималчдын амьдрал, уран бүтээлийг агуулсан зөөврийн музей ч гэж нэрлэж болох юм.
Бат Зүчийн улсын захирагч болоод шуудхан л аугаа хүчирхэг эзэн хаан болчихсон хэрэг биш гэдэг нь тодорхой. Арван наймтай хан хүү эхлээд зөвхөн хэлбэрийн төдий эрх мэдэлтэй байсан агаад “хаанчлал”-ынхаа эхний хэдэн жилд нь эзэмшил нутаг орондоо сууж байгаагүй бололтой мэт байдаг.
#чөлөөт цаг
#нийтлэл