Харвард төгсөгчдийг монголчууд боловсрол мэдлэгийн оргилд хүрэгсэд хэмээн хүлээн авдаг байсан ч өдгөө хоёрдмол хандлага бий болжээ. Ийм хандлага Монгол төдийгүй дэлхий даяар байдаг аж. Харвад дэлхийн шилдэг оюутнуудыг элсүүлдэг сургууль байж мэдэх бөгөөд төгсөгчдөөс нь олон хүн амжилтад хүрснээр энэ сургуулийг төгсчихвөл амжилтад хүрдэг гэсэн төөрөгдөл үүссэн байж болно хэмээн Ролф Добэлли Цэгцтэй сэтгэх урлаг номдоо өгүүлжээ.
Нийт есөн бүлгээр буддын шашны тухай өгүүлсэн эл номын бүтцийг танилцуулбал уншигч та National Geographic-ийн альманахын онцлогийг даруй анзаарна. Номын гарчиг тус бүр таваас зургаан хэсгээс бүтнэ.
Пол Жонсон “Энэхүү номоор хүн төрөлхтөнд ажил хэргээ хэрхэн явуулах талаар зөвлөгөө өгсөн зарим нэг суут сэтгэгчдийн ёс суртахуун ба үнэлгээний чадамжинд дүн шинжилгээ хийсэн бөлгөө” гэж номоо эхлүүлсэн бөгөөд зорилгоосоо хазайгаагүй. Жан-Жак Руссо, Перси Биши Шэлли, Карл Маркс, Хэнрик Ибсэн, Лев Толстой, Эрнэст Хэминвэй, Бэртолт Брэхт, Бэртран Рассэл, Жан Пол Сартр, Эдмүнд Вилсон, Виктор Голланц, Лиллиан Хэллман нарыг хүн талаас нь гарган харуулжээ.
Моддын орой ойртсоор, агаарт бүх зүйлийн хүч, энерги мөргөлдөнө. Моддын дундуур дүүлэх шувууд жижигхэн, өнгөлөг сум болон хувирчээ. Тэд жиргэхээ болив. Цөөрөмд буй загас шиг л чимээгүй болов. Нуур хойно нь үлдэхэд тэр моддын сүүдэрт оров. Ойн хөрсөн дээгүүр зүү мэт шилмүүснүүд хөглөрнө. Саяхан ухаж гаргасан булшны шороо мэт зөөлхөн. Толгой дээгүүр нь шувууд элэн зүг бүр шунгинана. Аймшигт тэнгэрийн доорх ойн цоорхойд ирэхэд тэнд нь цагаан моднууд байв. Мөнгөлөг туяхан, сэтгэл булаам хус. Хусыг заримдаа цаасны мод гэж нэрлэдгийг санав. Хачин юм даа, зүүдэлж байхад ийм бодол орж ирдэг. Нарс, хуснуудын залгаа хилд нэгэн нарийн бүтэцтэй үүр байв. Алтан нүдтэй, алтан хошуутай час улаан шувуу газар буув. Авчирсан өвсөө тэр өндөг дарахаар барьж буй үүрнийхээ дотор талд авчран тавив.
Эмч байх шиг хэцүү, сайхан алба үгүй
Тиймээ эмч болох, эмч байх гэгч нь бахархалтай сайхан атлаа үргэлжийн сэтгэлийн шаналалд автаж явдаг тамын ажил юм.
#чөлөөт цаг
#нийтлэл
Одоогоос 20 жилийн өмнө Залуучуудын Холбооны тухайн үеийн удирдлагын хүсэлтээр Монголын залуучуудын эрмэлзэх есөн зүйлийг би бичиж байсан. Тэгэхэд би ч өөрөө залуу байж. Одоо насны хувьд дараа үеийнхэндээ сургаал айлдах, амьдралынхаа туршлагаас хуваалцах хэмжээнд хүрчээ.
#чөлөөт цаг
#нийтлэл