ХХ ЗУУНЫ ХОРИН ЗУРГАМЖ:
Улс орныг үндсээр нь өөрчилж, өрсөлдөгчдөө нухчин дарсан намууд анхнаасаа хүчирхэг байдаггүй. Тэд түүхэн цаг мөчийг далимдуулан өрсөлдөгчдийнхөө улс төрийн амьдралыг тэвчихийн аргагүй болгодог. Иймээс олон намын тогтолцоог дэмжиж, ардчилсан сонгуулийн дүрэм журмыг хамгаал. Боломжтой байгаа дээрээ орон нутгийн болон, улсын сонгуулиа өг. Төрийн албан тушаалд өрсөлдөх талаар бод.
Ямар хоол сайн болох, яаж хооллох зөв гэдгийг номлож зүдрээхгүй, аль нэгэн зөв сайн хоолыг ид гэж албадахгүй. Зүгээр л хоол хүнсний учир шалтгаан, хэрэгцээ нөлөөг энгийн үгээр тайлбарлажээ.
Амьдралд тохиолдож байгаа юмсыг харах өнцгийг хандлага гэнэ. Таны хандлага танд гай ч дуудаж мэднэ, гавьяа ч авчирч болно. Тэгэхээр гай, гавьяа хоёр танаас шалтгаалах нь. Номын “Сайхан ертөнц үргэлж нээлттэй байдаг” бүлгээс та хандлагын тухай уншина. Гэхдээ энэ бүлэгт онолын мэдлэг, хуурай цэцэрхэл байхгүй. Ким Вонгил найман жил ажилласан компаниасаа халагдчихаад гутарч гунин найман өдөр уйлж унжсан ч хандлага нь түүнийг аварчээ.
Ховдоос Харвард руу номыг зөвхөн дэлхийн шилдэг сургуулиас тэтгэлэг авах зөвлөгөө гэж ойлгож болохгүй. О.Батнайрамдал гэдэг хүн төрснөөсөө аваад өнөөг хүртэл туулсан амьдралаа бичсэн. Энд амьдралыг харах өнцөг, өөртөө өгсөн үнэлэлт бас дүгнэлт юм. “...миний дэлхийн тэргүүлэх сургуулийн элсэлтэд бэлдсэн тэр хоёр жил надад тийм ч дааж давшгүй хүндрэлтэй санагдаагүй. Би юуг үзэж туулснаа мэднэ, юу хүсэж буйгаа мэднэ, би юу чадахаа ч мэднэ. Нэг үгээр би өөрийгөө мэддэг болсон байлаа. Энэ л миний амьдралдаа олж авсан хамгийн том амжилт, юугаар ч орлуулшгүй үнэ цэн байсан юм. Тэр ч утгаараа амжилт над дээр Харвардад орохоос хамаагүй өмнө ирсэн байлаа” гэжээ.
Австрали Антарктидаас хэлтэрч хойш хөвсөөр ердөө 35 сая жилийн өмнө арал болсон түүхтэй. Одоо харин Индонезтой мөргөлдөх зам дээр байгаа боловч хоёр орны иргэд санаа зовох зүйлгүй бөгөөд учир нь тус арал тив жилдээ долоон сантиметрийн хурдтайгаар хойшилж байгаа тул мөргөлтөд бэлтгэхэд хэдэн зуун сая жилийн хугацаа байна.