Ямар ч хүнээс амьдралаас хамгийн их хүсэн хүлээдэг зүйл нь юу вэ гэж асуувал хамгийн түгээмэл хариулт нь “Би зүгээр л аз жаргалтай байхыг хүснэ” гэсэн үг сонсогдоно. Тэгвэл яагаад аз жаргалтай хүн ийм цөөн байдаг юм бэ? Эмийн үйлдвэрлэлийн хамгийн түргэн өсөж буй салбар нь яагаад сэтгэл гутралын эсрэг эм болоо вэ? Яагаад ийм цөөхөн хүн өөрийгөө аз жаргалтай гэж бодож байна вэ? Магадгүй бид аз жаргалыг олдох газраас нь өөр газарт хайгаад байна уу?
Украины ерөнхийлөгч дэлхийн олон орны парламентад үг хэллээ. Тэр тоолондоо хүмүүсийг өөртөө татсаар өнөөг хүрэв. Зеленський үг хэлэхдээ нутаг орны онцлог, үүх түүхийг заавал хөнддөг ажээ. Жишээ нь, 2022 онд Их Британий парламентад хэлсэн үгээ ДэлхийнIIдайны жил У.Чөрчиллийн хэлсэн санаагаар төгсгөсөн бол АНУ-ын Конгрессийн индрээс Тусгаар тогтнолын тунхгийг эшилсэн. Харин ХБНГУ-ын Бундестагт очоод “Умрын урсгал” хийн хоолойг “Берлиний шинэ хана” гэж нэрлээд нураахыг шаардсан байна.
Энэ удаа бид хүүхэд, багачуудадаа зориулан наадаг зурагтай ном эрхлэн гаргалаа. Энэхүү сонирхолтой номд 1000 орчим амьтны наадаг зургаас гадна төөрдөг байшин, өнгө, хээ тааруулах зэрэг чадвар хөгжүүлэх таавар, ухаан тэлэх тоглоомууд, мөн амьтдын тухай маш олон сонирхолтой мэдээлэл багтжээ.
#чөлөөт цаг
#нийтлэл
Манайд сүүлийн жилүүдэд огцом амжилттай хөгжиж яваа үл хөдлөх хөрөнгийн арилжаанаас ч мундаг монгол залуус олноор төрж байна. Үеийнхнийхээ цагаан атаархлыг байнга дагуулж явдаг монгол реалторуудын нууцыг ч энэ ном танд нээнэ. Номыг “Үл хөдлөх хөрөнгийн агентуудад зориулсан” нь ийм учиртай. Гэхдээ дан ганц реалторууд л унших ёстой мэтээр ойлгох хэрэггүй. Ном бүхэлдээ хүн хоорондын харилцааны тактикийн ойлголтыг үгийн хүчинд урвуулан ашиглаж амжилтад хүрэх арга замыг зурагласан учир хүнтэй харилцдаг хэн бүхэнд онцын хэрэгтэй гарын авлага юм. Магадгүй таны тогтмол хэрэглэдэг “дархан мэх” ч бас багтсан гэдэгт эргэлзэхгүй байна.
Эрт дээр цагт гараар хуулж олшруулдаг байхад ном асар үнэтэй байжээ. Зураг чимгээс аваад дэвтэрлэх, хавтаслах нь хүртэл гар ажиллагаатай, цаг шаардсан, нарийн чимхлүүр ажил. Бас шашны ёсоор ном судар бурхны сургаал. Тэндээс олж мэдсэн нь хишиг буян учир зарж борлуулбал нүгэлд тооцно. Тиймээс дундад зуунд сургуулийн багш нар хичээл заагаад цалин хөлс авахгүй, чаддаг мэддэгээрээ амьдралаа залгуулна. Номыг бараа таваар биш гэж үзэх учир зарж борлуулахгүй. Иймээс ном бэлэглэх ёс дэлгэрчээ. Бэлэг бэлгийн дээд ном гэдэг хэлц монголчуудад дунд зуун гэхээсээ бүх нийтээрээ бичиг үсэгт тайлагдсан социализмыг санагдуулдаг.
Монголын хэвлэлийн зах зээлд тэргүүлэгч Нэпко хэвлэлийн газар өргөн олон уншигчдын хүсэлт, шаардлагыг үндэслэн Монголын хамгийн олон уншигчтай цахим хуудсуудын нэг baabar.mn-д өөрийн булантай болж байгаадаа баяртай байна. Та бүхэн энэхүү буланд зочилсноор манай хэвлэлийн газраас гарч буй шинэ номын талаарх мэдээлэлтэй танилцаж байх юм.
#чөлөөт цаг
#нийгэм
#нийтлэл