Энэхүү ном нь үлгэрийн хэлбэрээр гол дүрийн охины бага насыг уран зөгнөлөөр дүүрэн, эгэл жирийн мэт боловч сэтгэл хөдөлгөм өсөн торниж байгаа тухай, том болох явцдаа баяр баясал, уйтгар гуниг, мухардал ба арчаагүй байдал, шаналал ба хүсэл мөрөөдөл, өршөөл наманчлал, түүнчлэн хорвоо ертөнцийн талаарх сониуч зан, эрэл хайгуул, амьтай бүхнийг хайрлах, өрөвдөх сэтгэл... гээд хүүхдийн оюун санааны ертөнц хэрхэн улам баяжиж байгаа тухай гарна.
Өргөмж магтаалд угаас дургүй Шантидэва орон хийдээ орхин явав. Араас нь заллага айлтгаж ирсэн бандита нарт сууж байсан өрөөнийхөө тотгонд нуусан Судрын хураангуй, Суртлын хураангуй хэмээх хоёр бэсрэгхэн номоо зааж өгөөд, замаа хөөсөн гэдэг. Шантидэва ахиж ном бүтээл ч туурвисангүй, сүм хийдэд ч суусангүй, хэрмэл чөлөөт амьдралаар амьдарч явсаар насыг баржээ. Тантрын түүхэнд нэг насандаа төгс гэгээрэлд хүрсэн Энэтхэгийн наян дөрвөн шидтэний нэг Бүсүгү, нийтийн ёсонд төв үзлийн их онолч, бодь сэтгэлийн бясалгалын уламжлалын багш Шантидэва хэмээн мөнхөрсөн түүний эл бүтээл өнөөдөр дэлхий дахинд танил болж, сая сая хүнийг ариусал ухаарал, амар амгаланд хөтөлсөөр.
НЭПКО хэвлэлийн газар зохиолч, орчуулагч, уншигчдын булан нээлээ. Эхний дугаараар НЭПКО хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг “Түүхэн эрхмүүдийн цадиг” цувралын Бямбасүрэнгийн Шарав намтрын бүтээлийн зохиогч, мөн тус хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Х.Пүрэвбадамын Аварга ингэж төрсөн номын редактор А.Амарсайхантай уран бүтээлийнх нь талаар товч ярилцлага хийснийг хүргэж байна.
Өөрсдийнхөө генийг өөрчлөх ийм шинэ чадвартай болж байгаа маань хачирхалтай асуултууд тавигдахад хүргэв. Үхлийн вирус тусдаггүй болгож өөрсдийнхөө генийг өөрчлөх үү яах вэ? Өвчин тусахаа боливол гоё биз дээ. Тийм ээ? Генээ өөрчлөх замаар Хантингтоны өвчин, хадууран-эст цусны өвчин, уушгины фиброз зэрэг аймшигт өвчнийг бүрмөсөн устгачих уу? Тэгвэл бас гоё доо. Хараагүй, дүлий байдлыг яах вэ? Бас намхныг. Сэтгэл гутралыг? Ммм... Харин ээ? Одоогоос хорь, гучин жилийн дараа, одоогийн технологи маань арай сайжирсны дараа эцэг эхчүүд төрөх хүүхэд нь хэр булчинлаг, ухаалаг, IQ-тай байхыг сонгодог болж болох нь ээ? Бас нүдний өнгийг нь сонгох уу? Арьсны өнгө? Өндрийг?