Сталиныг үхсэний дараагаас хүмүүсийн айдас тавирч эцэг нь гэж янз бүрийн нэр гаргаж ирсний дотор жүүд худалдаачин ч багтаж байв. Гэхдээ л ихэвчлэн Яков Эгнаташвилиг нэрлэнэ. Энэ эр бол дарсны худалдаачин, дажгүй зодоонч. Кэкэ тэднийд бас ажиллаж байж. Эгнаташвили Сосогийн сургалтын зардлыг төлж байсан нь зүгээргүй байх. Сталин түүнийг дурсаж ууган хүүдээ Яков гэж нэр өгсөн гэцгээх юм билээ... Би тэр булиа баатрын зургийг харсан. Яав ч, үлбэгэр Сосотой адилгүй... Мэдээж Бесо Тифлисээс буцаж ирээд энэ бүх хов живийг сонсож таараа. Тиймдээ ч хөөрхий муу Сосог тэгтэл нь зоддог байсан ч юм бил үү? Эхнэрээ ч үхтэл нь зодно. Сталин өсөж том болсон хойноо гүрж хүн гэсэндээ нэрээ алдсан эмэгтэйг жигшихгүй байж чадахгүй. Ийм л учраас эхийгээ Москвад ганц ч уриагүй, захидал ч бичдэггүй байсан.
Сарнисан байдал буюу баримжаагүйдэл (эндүүрэл) нь энэ номын гол сэдэв юм. Эцсийн хариултыг нь мэдэхгүй, эсвэл бүр мэдэх ч боломжгүй зүйлийн тухайд чухал шийдвэр гаргахад ч эндүүрэл (баримжаагүйдэл) нөлөөлдөг. Нэг өвчтөнийг үзээд өөр өөр онош тавьж буй эмч нарыг хараад цаад өвчнийх нь жинхэнэ оношийг мэдэхгүй хэрнээ эмч нар зөрүүтэй байгааг бид гадарладаг. Кино хийхээр судалж буй продюсеруудын тооцооллуудаас тухайн кино ямар зардлаар бүтэх, хэдий хэр ашиг олох талаарх баримжааг бид авдаг. Ойролцоо хэв маягт гарч байгаа шийдвэрийг хэмжихэд яг хэнийх нь зөв бэ гэдгийг мэдэх шаардлагагүй. Бидний хийх ажил бол эндүүрэлд орохыг хэмжих, яг л буудсан байг араас нь харж буй мэт байдлаар хандах. Шийдвэр гаргалтын алдааг ойлгохын тулд төөрөгдөл, баримжаагүйдэл (эндүүрэл) гэсэн энэ хоёр зүйлийг илүү сайн ойлгох хэрэгтэй. Заримдаа эндүүрэл, баримжаагүйдэл илүү чухал юм шиг байдаг. Гэвч шийдвэр гаргалтын алдааны талаарх олон улсын судалгаанууд баримжаагүйдлийг төдийлөн авч үзэхгүй байна.
Гүйлтийн тухай ном нэжгээдийг бичье хэмээн бодож зориглосон нь бараг тэгж ингэсээр арав гаруй жилийн урьд агаад тэр цагаас хойш энэ ч болохгүй, тэр ч болохгүй гэх бодолдоо түүртсээр яг бичье гэх нь гар эвлэхгүй явсаар он цаг улирчээ. “Гүйнэ гэдэг...” амандаа ийн бувтнавч ачир дээрээ ерөөс сэдвийн хувьд хэт огцомдоод чухам юуг, яаж бичвэл дээр вэ гэдэг санаа ер буухгүй, эвлээгүй билээ л.
Хэрэв та тэдэнд таалагдвал тэд таны үгэнд үнэмшинэ. Хэрэв тэд таны үгэнд үнэмшвэл танд итгэнэ. Хэрэв танд итгэсэн бол таны талаар өөрсдийн сонголтдоо ч итгэнэ. Тэд гагцхүү өөрсдийн сонголтод итгэж буй нөхцөлд танаас худалдан авалт хийх боломжтой.
Менежерийн ажлын бүтээмж гэдэг бол тухайн нэгж бүрт зарцуулсан цаг хугацааны үр дүн. Менежерийн бүтээмжийг гурван аргаар дээшүүлдэг. Ажлын хурдаа нэмэгдүүлэх, ажлынхаа үр дүнг сайжруулах, илэрхий үр дүнтэй үйл ажиллагаандаа илүү анхаарал хандуулах. Гол санаа бол гурав дахь буюу илүү үр ашигтай хэсэгтэйгээ түлхүү ажиллах. Өөрөөр хэлбэл хамгийн чухлыг нь барьж ав гэсэн үг. Жижиг сажиг асуудлыг аяндаа засаж залруулж болно.
Энэ номыг уншиж гүйцээд манай гараг дээр ялаа шумуулаас аваад, бактери вирус мэтийн бичил биетэн нүдэнд илэрхий тусдаг бусад амьтдаас хавьгүй олуулаа, төрөл зүйл нь түм бум болохыг мэдэх буй за. Дэлхийн бичил биетүүд хүнээс 1100 хувь хүнд жинтэй, тэд үгүй болох аваас манай гаргийн экосистем нуран унах ажээ. Ганц бичил биетэн ч бус мөөгөнцөр, хүний мэдрэлийн сүлжээ, эсийн араг ясыг ч тод томруунаар олж үзнэ.