Дэлхийн бүх хэвлэлийн “Олон улсын мэдээ” Орос-Украины дайныг тойрон амьсгалж буй энэ цагт Хэнри Киссинжэрийн “Дэлхийн дэг журам” номыг санал болгож байна. Энэ бүтээлийг уншчихвал өнөөгийн олон улсын нөхцөл байдлын талаар тодорхой ойлголттой болно. Ганц геополитикоор зогсохгүй дэлхийн түүх, дипломат урлаг, философи, технологи зэрэг хүний мэдлэгийн сан хөмрөгт хуримтлагдсан олон салаа салбарын тухайд чамгүй мэдлэгтэй болно. Эцсийн бүлэгт түүхийн олон зууны нугачаанд хүний ухамсар, эрх мэдэл, ёс суртахуун хоорондоо хэрхэн харшилдаж, яаж тэнцвэр тогтоосныг ул суурьтай мэдээд авчихна.
Цагаан сарын бэлтгэлээ базаав уу? Энэ жил ууц, боов, цагаан идээ, тавгийн чихрийн үзэсгэлэн худалдаа хаа сайгүй гарчээ. Өөрт ойр дөтөөр нь ороод гарвал зүгээр. Том үйлдвэрлэгчийн лангуу бүгдэд нь байгаа хойно заавал тийшээ ийшээ гэж замын түгжрээнд цагаа үрэх хэрэг юун билээ. Битүүлэг, будаалаг шүүс яах вэ, болчихно. Харин жил жилийн цагаан сараар бэлэг асуудал дагуулдаг. Энэ жил ч ялгаа алга. Харин та бэлгийн агуулгад илүү анхаардаг бол Нэпко хэвлэлийн газар дараах номуудыг санал болгож байна. Шашин соёл, сар шинийн аль алинд дүйцэх мөртөө боломжийн үнэтэй, бас өвөрт багтахаар авсаархан боловч агуулгаараа аугаа бэлэг. Та өөрт ойрхон номын дэлгүүр болон www.nepko.mn хуудсаар захиалан үнэгүй хүргүүлээд аваарай
Маш товч удиртгал 1. Онол гэж юу вэ? 2. Уран зохиол гэж юу вэ? Үүнийг авч үзэх шаардлагатай юу? 3. Уран зохиол ба соёл судлал 4. Хэл, утга, тайлбарлахуй 5. Илтгэх урлаг, туурвил зүй, яруу найраг 6. Хүүрнэмж 7. Ижилсэл, ижилсүүлэлт, субъект 8. Ёс зүй ба гоо зүй гэсэн бүлэгтэй. Энүүхэндээ гэхэд Хавсралт буюу төгсгөлөөс нь уншиж эхэлбэл буруутахгүй, ер нь зөв. Тэнд онолын гол дэг сургуулиудын товч, тодорхой тайлбар буй. Тус бүрийг 1-2 нүүрээр, маш тодорхой, товч, гэхдээ алдаагүй тайлбарласан тул оюутнуудын гар дорх лавлах. Энд тэнд хамгийн их хуулагддаг энэ номын хамгийн алдартай хэсэг нь.