Улсын ажлаас өөр сонголтгүй, хувийн бизнес, хувийн өмч хориотой байсан Социализмын цаг дуусаад 33 жил болж байхад тэр л сууриар харсан тогтолцоогоо дахин 30 жил зүтгүүлэхээр хууль оруулж байгаа нь “нийгэмдээ таарахгүй гажсан тогтолцоог зориуд байлгах “гажиг” сонирхол байна уу гэж хардмаар.
Мал аж ахуйн сайд З.Мэндсайхан өөрөө Мал эмнэлгийн даргадаа "мэдээлж болохгүй" гэдэг үүрэг, чиглэл өгсөн байх. Үгүй бол энэ хоёр хүний өгсөн мэдээллийг Засгийн газар, Ерөнхий сайд нь нуун дарагдуулсан гэсэн үг.
Улс төрд, парламентад дахиад ийм хэмжээний хүчний төвлөрөл үүсэх нь юу л бол. Ялангуяа МАН-ын Бага хурлын сүүлд гаргасан шийдвэрийн дараа. Тиймээс шинэ Ерөнхий сайдын хувьд хамтарсан Засгийн газрын боловсруулсан бодлого, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс нэг их хазайхгүй байх.
Социал демократ үзэл баримтлал бол Германд хэдэн зуун жил туршигдаад, Европ даяар хэрэгжээд ирсэн үзэл баримтлал. Хэрэгжүүлж байсан хүмүүс нь тухайн цаг үеийнхээ шилдэг стратегичид байсан. Монголд тийм мундаг стратегичид алга. Тиймээс МАН-аас гарч байгаа шийдвэрүүд нийгэмдээ зохистой биш, тохирохгүй байна гэж хардаг.
Л.Гантөмөр: Ахмад үе, дунд үе, залуу үе гэсэн залгамж чанар байж нам ч, төр ч тогтвортой байдаг. Өнгөрснөө харахгүйгээр, өмнөх хүмүүсийнхээ үйл хэргийг мэдэхгүйгээр, цоо шинээр юмыг бүтээх гэж оролдохоор л дандаа алддаг.