“Хөөн хэлэлцэх хугацаа дуусчихлаа” гэж ярихаасаа өмнө төрийн, нийтийн албан тушаалтны анхдагч барих ёстой зарчим болох Сонирхлын зөрчлийн хуулиа л хэрэгжүүл. Хууль зөрчсөн этгээдүүддээ хариуцлагыг нь тооц. Тэрний дараа мэдээж Хөгжлийн банкаа цаашид яах ийхээ ярих ёстой.
Хоёр сонгууль дараалаад парламентын гадна хаягдчихсан сөрөг хүчний намд ямар боломж байдаг вэ? Монголчуудын ярьдгаар “хэл, тангалаа” хоёр л бий. Дээр нь нэмээд эргэж буцахгүй, ухарч няцах боломжгүйгээр төлөвлөсөн тогтвортой бодлого, түүнийгээ бат нот ойлгосон, хэрэгжүүлэх чадамжтай хүний нөөц.
ЭТТ компани юм бол хуулийн дагуу хуваарилах ёстой ноогдол ашгаа тараах ёстой. Хуульд захирагддаггүй, хувьцаа эзэмшигчиддээ хянагддаггүй "хувьцаат компани" гэж хаана байсан юм?
Улстөрч хүн, улс төр хийж байгаа хүн чинь бас зогсох газраа зогсч чаддаг, явсан мөрөө эргээд хардаг байх ёстой. Даанч манай Ерөнхий сайдад тийм сэтгэлийн хат алга. Зүйрлэвэл шаварт унасан илжиг тийчилсээр байгаад намагтаа улам гүн шигдчихдэгтэй л адилхан.
МАХН (МАН) хэзээ ч “Социализмыг сэргээн байгуулна, коммунист дэглэмд шилжинэ” гэж ил тод хэлдэггүй юм. Харин “Ардчиллын алдааг засна” гэж ярих, хийх тоолондоо нүдийг нь сохолж ирсэн.
Тиймээс эрх баригч нам энэ “мухар гудамжаас” гаръя гэвэл УИХ-аа тараах хэрэгтэй, үүний тулд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах ёстой. Хэрэв тэгж чадахгүй гэвэл 2008 оны долдугаар сарын 1-нийх шиг эмгэнэлт дүр зураг дахин давтагдаж мэдэхээр болсныг энэ удаагийн жагсаал цуглаан тов тодорхой харууллаа.