Ардчилал бол ард түмэн дарангуйлагчаа өөрөө сонгох эрх юм...
Хэвлэлийн эрх чөлөөг төр хамгаалдаггүй, төрөөс хамгаалдаг юм. Бид эрх чөлөөгөөр өлсөөгүй, цангаагүй. Эрх чөлөөний мэдрэмжээ гээсэнд хамаг учир байна. “Үнэгүй хоол зөвхөн хулганы хавханд бий” гэдэг ч худал үг. Хулгана амиараа төлсөн байдаг шүү...
Манай Засгийн газар ярьснаасаа их өөр юм хийж байгаа. Гитлер еврей нарын хөрөнгийг яаж булаасан, Сталин фермерүүдийг яаж тоносон, Мао Зедун бизнесүүдээ яаж дээрэмдсэн, яг үүний араас манайх явж байна. Ийм байхад яаж гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх юм бэ.
Өмнө 2012 оны сонгуулиар ашиглаж байсан холимог тогтолцооноос ялгаатай нь том мажоритари тойрогт сонгогчид намыг бүс хүн дугуйлна. Үүнийгээ “том мажоритари” гэж нэрлэж байгаа юм байна.
Хууль зүйн шинжлэх ухаан XIX зуунд математикийн шинжлэх ухаанаас постулат буюу “нотлох шаардлагагүй үнэн” гэдэг ойлголтыг зээлдсэнээр сая шинжлэх ухаан болж хөгжжээ.
Эмэгтэйчүүд 40 хувь, эрэгтэйчүүд 60 хувьд нэр дэвшинэ гэдэг чинь өөрөө хүйсийн маш том ялгаварлал. Эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс дорд үзэж, ялгаварлаж буй хэлбэр. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүд нь биш, эмэгтэйчүүд маань өөртөө ийм ялгаварлал, жендерийн тэгш бус байдлыг бий болгож байна гэсэн үг.