Үндсэн хуулийг ингэж уландаа гишгэх нь бүр эртнээс, зургаан жилийн өмнөөс зурчихсан зүй тогтол байж. Одоо бид энэ парламентаас юу ч хүлээх шаардлагагүй боллоо.
Нэгдүгээрт, Ерөнхий сайдын оруулж ирсэн асуудал, төсвийн тодотгол нь өөрөө нэн яаралтай, цаг мөчтэй уралдсан ажил учраас эрх баригч нам ч, сөрөг хүчний намууд ч гол асуудал дээрээ төвлөрчихлөө. Хоёрдугаарт асуудлаа хэлэлцүүлэхдээ Ерөнхий сайдын биеэ авч явж байгаа байдал, мэргэжил, мэдлэг, суурь судалгаа, хэлж байгаа үг, хийж байгаа тайлбар ч гэсэн өмнөх Ерөнхий сайдтай харьцуулахад илүү “итгэл төрүүлэхүйц” байсныг нуух шаардлагагүй.
Эрх чөлөөг “мөнгөтэй хүмүүсийн л худалдаж авч болох зүйл” гэж итгэдэг. Эрүүл мэндийг ч гэсэн “худалдаж авах ёстой” гэж үздэг. Халаасандаа хуультай, хажуудаа банктай явдаг. Ийм нийгэмд та бид хэнд гомдлоо хэлж, хэнээс шударга ёсыг нэхэх вэ?
“Социализмын жилүүдэд чөтгөрийн тоо эрс цөөрчээ” гэдэг шиг ардчиллын жилүүдэд шүүхийн хэрэгцээ эрс нэмэгджээ. Бидний багад “Хэн гуайн хүү айлын мал хулгайлаад тэдэн жилийн ял авчээ”, эсвэл “Доржийн хүүхэд хүний толгой хагалаад тэдэн сар баривчлагдаж гэнэ” л гэж сонсогддог байв.
#нийгэм
#нийтлэл
“Үндсэн хуулийг өөрчлөлт” гэдэг үнэгний сүүлтэй хөөцөлдөхийн оронд сонгуулийн тогтолцоондоо анхаарал хандуулья. 2024 оны УИХ-ын сонгуульд хуучин хуультайгаа ороод, хуучин бүрэлдэхүүнээ л сонгож гаргаж ирвэл дахиад нэг "долоон сарын 1" л болох байх.
“Ковидын” хуулиар энэ Засгийн газарт аль ч засагт байгаагүй маш том эрх мэдэл өгсөн. Энэ том эрх мэдлийн цаана Үндэсний маш том эрх ашиг, хариуцлага байгаа гэдгийг Засгийн газар, тэр тусмаа Ерөнхий сайд, Сангийн сайд нар ойлгож ажиллах хэрэгтэй.