Сэмүүн

@semuun
524
нийтлэл
38,174,313
уншигдсан
10,890
сэтгэгдэл

Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан

Өнөөдөр бид зөвхөн угаартаж нас барсан хүний тоог л ярьж байгаа. 2017 онд түүхий нүүрс түлдэг байхад жилд 17 хүн угаартаж амиа алдсан бол өнөөдөр 100 гараад талийсан, жил бүр нэмэгдэж байгаа. Энэ бол зөвхөн гэртээ, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан хүмүүсийн тоо. Эмнэлэгт очоод эмчлүүлж байгаад нас барчихвал тоолдоггүй гэж байгаа. Гэтэл НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийнхэн манайд ирж судалгаа хийгээд “Жил бүр агаарын бохирдлын улмаас 7139 хүн нас бардаг, 4,8 их наядын алдагдал хүлээдэг” гээд тайландаа тусгачихсан. Эрүүл мэнд болоод эдийн засагт учруулж байгаа хохирол нь ийм том. Энэ жил Улаанбаатар хот анх удаа дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотоор тэргүүлсэн. Энэ маягаараа манайд суугаа гадаад улсын ЭСЯ-дууд удахгүй хүмүүсээ буцааж татах байх.

МАН Оросын коммунист намыг Монголд дахин импортолж байна

Ингэхэд бид өөрсдийн төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох гээд байна уу, эсвэл Оросын төрийн тавиулууд, "эрх хүлээн авагч" нарыг сонгох гээд байна уу гэдгээ дахиад нэг бодох ёстой болж дээ.

Англи хэлний боловсролыг Ардчилсан намд захиалъя

Англи хэлийг үгүйсгэсэн улс орнуудыг гурван янзаар тодорхойлсны нэгдүгээрт "Нэг нам, нэг дарангуйлагч руу явж байгаа, системийн хямралд орсон улсууд. Тэд ард түмнээ дэлхийгээс тасалж, нийгмийн сэтгэл зүйг үзэл сурталжуулах бодлого хэрэгжүүлдэг" гэсэн байна.

Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот

Хийж хэрэгжүүлсэн, эхлүүлсэн ажлууд эцэслэгдэж, үр дүнгээ өгөх нь л чухал. Шинэ Ерөнхий сайд ч гэсэн “Хамтарсан Засгийн газрын ажлыг үргэлжлүүлнэ” гэдгээ зарласан учраас эргэлзэхгүй байна. Хамгийн гол нь хугацаа алдаж, битгий цалгардаасай. Зун, намрын зургаан сарыг зүгээр сууж, битгий алдаасай.

“Сумтай” сунгаа

-АН-ын дарга Алунгоо эх болж гэнэ ээ. -Тэгдэг нь яаж байгаа юм? -Алунгоо эх таван хүүдээ таван сум багцалж атгуулаад “Энэ таван сум шиг эвтэй яваарай” гэдэг дээ. Гэтэл АН-ын дарга андуураад тавууланд нь таван сум өгөөд тавьчихсан гэх юм. Нэг нэгийгээ харва гэж байгаа юм байх даа...
#улстөр #нийтлэл

Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо хэзээ болих вэ?

Mанай төрийнхөн хувийн хэвшил, хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглосоор удлаа. Эдийн засаг хүндэрлээ, хөрөнгө оруулаач, дэмжье баръя гэж гуйж гувшиж, хошгоруулж байгаад яг сайхан мөнгөө бариад хашаанд нь ороод ирэнгүүт хаалгаа түгжээд, хулгана барьж байгаа муур шиг базаад авдаг. Өчнөөн хөрөнгөө гаргаад, машин техник оруулж ирээд, хүн хүч дайчлаад, хөрөнгө оруулалт татаад, зээл хүртэл авчихсан компани амь тавиад, муужраад ирэхийн цаг савраа суллаад хэсэг харна. Нөгөөх нь өндийж босоод, хөдлөөд эхлэнгүүт нь дахиад базаад авдаг. Ингэхдээ дандаа орон нутаг, иргэдийн нэрийг барьдаг. “Бид ингэж хүсч байна” гэж хэзээ ч үнэнээ хэлэхгүй.