Сэмүүн

@semuun
524
нийтлэл
38,174,313
уншигдсан
10,890
сэтгэгдэл

Эрүүгийн хуульд одоо хийгдэж буй өөрчлөлт нүүрсний хулгайн хэрэгт нөлөөлөх үү?

Манай хуулийн систем, хуулийн байгууллагууд, мөн хууль тогтоогч нар ард иргэдийнхээ өмнө ахиад нэг удаа шалгагдах нь дээ.

Шуудан бол соёл мөн

Шуудангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд шуудангийн үйлчилгээг “Иргэн, аж ахуйн нэгж захидал харилцаагаа битүүмжлэн дамжуулах, солилцох, нууцлах тухай Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө эдлэх нөхцлийг баталгаажуулсан шуудангийн сүлжээ, түүний ашиглалт, үйлчилгээ” гэж тодорхойлсан байна.

Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан

Өнөөдөр бид зөвхөн угаартаж нас барсан хүний тоог л ярьж байгаа. 2017 онд түүхий нүүрс түлдэг байхад жилд 17 хүн угаартаж амиа алдсан бол өнөөдөр 100 гараад талийсан, жил бүр нэмэгдэж байгаа. Энэ бол зөвхөн гэртээ, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан хүмүүсийн тоо. Эмнэлэгт очоод эмчлүүлж байгаад нас барчихвал тоолдоггүй гэж байгаа. Гэтэл НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийнхэн манайд ирж судалгаа хийгээд “Жил бүр агаарын бохирдлын улмаас 7139 хүн нас бардаг, 4,8 их наядын алдагдал хүлээдэг” гээд тайландаа тусгачихсан. Эрүүл мэнд болоод эдийн засагт учруулж байгаа хохирол нь ийм том. Энэ жил Улаанбаатар хот анх удаа дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотоор тэргүүлсэн. Энэ маягаараа манайд суугаа гадаад улсын ЭСЯ-дууд удахгүй хүмүүсээ буцааж татах байх.

"Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах" нь буюу багш, эмчийн цалингийн нэмэгдэл

Яг үнэндээ төсвийн, төрийн албаны цалинг ингэж 30 хувь, 50 хувиар өм цөм нэмж байсан тохиолдол урьд өмнө байгаагүй. Тухайн оныхоо төсвийн орлогыг тооцоолоод 8-10 хувь дээр дөнгөж дүүжигнээд, тэр нь инфляцидаа идэгдээд өнгөрдөг байсан. Багш, эмч нарын хувьд цалингаа бодитоор нэмүүлж байгаа анхны тохиолдол. Төсвийн бүх зардлаа танаад, зөвхөн багш, эмч нарын цалингийн нэмэгдлийг олгохоор болсон.

"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай хийсэн тохиролцоо

Нэгэнт эхэлсэн энэ ажил улс төржилтөөс ангид, эдийн засгийн бодит үндэслэл, тооцоолол дээр суурилах ёстой. Хамгийн гол нь хувийн хэвшил, хөрөнгө оруулагч нарынхаа эрх ашгийг гаргуунд гаргахгүй, хууль зөрчихгүй байх явдал.

МАН Оросын коммунист намыг Монголд дахин импортолж байна

Ингэхэд бид өөрсдийн төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох гээд байна уу, эсвэл Оросын төрийн тавиулууд, "эрх хүлээн авагч" нарыг сонгох гээд байна уу гэдгээ дахиад нэг бодох ёстой болж дээ.