Нэгэнт эхэлсэн энэ ажил улс төржилтөөс ангид, эдийн засгийн бодит үндэслэл, тооцоолол дээр суурилах ёстой. Хамгийн гол нь хувийн хэвшил, хөрөнгө оруулагч нарынхаа эрх ашгийг гаргуунд гаргахгүй, хууль зөрчихгүй байх явдал.
Ингэхэд бид өөрсдийн төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох гээд байна уу, эсвэл Оросын төрийн тавиулууд, "эрх хүлээн авагч" нарыг сонгох гээд байна уу гэдгээ дахиад нэг бодох ёстой болж дээ.
Англи хэлийг үгүйсгэсэн улс орнуудыг гурван янзаар тодорхойлсны нэгдүгээрт "Нэг нам, нэг дарангуйлагч руу явж байгаа, системийн хямралд орсон улсууд. Тэд ард түмнээ дэлхийгээс тасалж, нийгмийн сэтгэл зүйг үзэл сурталжуулах бодлого хэрэгжүүлдэг" гэсэн байна.
Хийж хэрэгжүүлсэн, эхлүүлсэн ажлууд эцэслэгдэж, үр дүнгээ өгөх нь л чухал. Шинэ Ерөнхий сайд ч гэсэн “Хамтарсан Засгийн газрын ажлыг үргэлжлүүлнэ” гэдгээ зарласан учраас эргэлзэхгүй байна. Хамгийн гол нь хугацаа алдаж, битгий цалгардаасай. Зун, намрын зургаан сарыг зүгээр сууж, битгий алдаасай.
-АН-ын дарга Алунгоо эх болж гэнэ ээ.
-Тэгдэг нь яаж байгаа юм?
-Алунгоо эх таван хүүдээ таван сум багцалж атгуулаад “Энэ таван сум шиг эвтэй яваарай” гэдэг дээ. Гэтэл АН-ын дарга андуураад тавууланд нь таван сум өгөөд тавьчихсан гэх юм. Нэг нэгийгээ харва гэж байгаа юм байх даа...
#улстөр
#нийтлэл
Засаг тэргүүлж байгаа хүнд мэдлэг, боловсрол, туршлага, ачаалал даах чадвар гэдэг зүйл маш чухал. Тийм юмгүй бол хүний үгээр яваад, тоглоом тохуу болоод дуусна. Ядаж тэрбумын дотор тоо бүрэн уншиж чаддаггүй хүнийг Ерөнхий сайдаар тавиад юунд хүрснээ бод доо, МАН-ынхан минь