2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийг батлахад урьдчилсан тооцоогоор харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөж, эзэмшихэд 350 тэрбум, тандан судалгааны хиймэл дагуул хөөргөж, эзэмшихэд 280 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэдэг тооцоо гарчээ. Энэ хөрөнгийг улсын төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, гадны зээл тусламж зэргээс санхүүжүүлнэ, 2015 онд Монгол Улс Үндэсний хиймэл дагуул ашиглагч орон болно хэмээн тооцоолж байв. Одоо энэ өртөг нэг их наяд орчим төгрөгөөр яригдаж байна. Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал, төгрөгийн сулралаас болоод төслийн өртөг 3 дахин нэмэгдчихээд /328 сая евро/ байгаа. Энэ чинь нөгөө бидний ярих дуртай "алдагдсан боломж". Үүний өртгийг Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр /жилийн 0,883 хувь/ санхүүжүүлэхээр болсон.
Монголын хамгийн том, хамгийн "шудрага" улстөрчийн хүүхэд татвар төлөгчдийн мөнгө, ядарсан ардын нуруун дээр алцайж суугаад хүссэнээрээ гулгиж, цалгиж байгааг олж харав. Энэ бол ирээдүйдээ итгэж, тэмцэж яваа залуу хүмүүсийн хувьд байж боломгүй, адгийн муухай “мораль” юм.
Ер нь бол манай төрийн томчууд тэр цаг байтугай үнэтэй зүйл эдэлж хэрэглэдэг. Тэрийг нь хэний ямар мөнгөөр авсан барьсан гэж асууж сурагладаг, тэр нь хашиж байгаа ажил, албан тушаалд нь зохимжтой эсэх талаар санаа тавьдаг соёл манайханд бараг байхгүй.
Одоо байгаа хуулиа эхлээд хэрэгжүүл, мөрдөх ажиллагааны нууц задлаад байгаа ажилтан, албан тушаалтнууддаа хариуцлага тооцоод үзүүлчих. Дараа нь ял, хариуцлага хөнгөдсөн тухай, чангатгах тухай ярьж болно шүү дээ. Хэрэгжүүлэхүй л юм бол хууль гаргаад яах юм.
Хэрэв үнэхээр МАН Засгийн газарт хамтрахаа больё гэж байгаа бол Л.Оюун-Эрдэнийгээ огцруулчихаад энэ асуудлаа ярих ёстой. Намынхнаасаа зөрөн байж энэ хамтралыг бий болгосон хүн нь Л.Оюун-Эрдэнэ өөрөө шүү дээ.
Монгол оронд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд найман мянга гаруй илрэл бүртгэгдсэн байна. Эдгээрээс алтны нөөц 1.619 тонн гэж бүртгэгджээ. Гэтэл 2024 онд ОУВС-гаас мэдээлнээс манай Төв банкны алтны нөөц 6,03 тонн байгаа нь бүс нутагтаа Хонконгийн өмнө орсон байна. Манай өмнө орсон Өмнөд Солонгосын Төв банк 104,45 тонн алтны нөөцтэй гэж мэдээлэгджээ. Тэгэхээр бид энэ салбарт дэлхийн зах зээл дээр хаахна явааг таамаглахад хэцүү биш.