Сэмүүн

@semuun
524
нийтлэл
38,174,313
уншигдсан
10,890
сэтгэгдэл

Х.Нямбаатар гишүүнд хэлэх үг

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт хандаж нэг зүйлийг сануулья.

Атрын IV аяны 400 тэрбумыг Хөгжлийн банкнаас л хол байлгаасай

Хамгийн зөв бөгөөд хялбар арга зам нь арилжааны банкуудаар дамжуулан олгох. Жилийн 7,5 хувийн ашиг гэдэг арилжааны банкуудад бараг л “тэнгэрийн умдаг”, уралдаад л гаргана.

Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний “эрэлчид”

Манай салбарынхан утаа, түгжрэл гэх нийгмийн тулгамдсан асуудлууд, эдийн засгаа аврах гэсэн эрх баригчдын “мэргэн” бодлого дунд живж, хөвж явах зуурт салбарыг нь бүхлээр нь хөмөрч мэдэх хуулийн төсөл УИХ дээр орж ирээд урагш давшиж байна.

Ерөнхий сайдаас шууд асууя. Хотын даргыг хэзээ чөлөөлөх вэ?

Хотын даргыг чөлөөлөх эсэх нь эхний асуудал. Чөлөөлж гэмээн дараачийн томилгооны тухай ярих ёстой. Тэр болтол хотын даргын олон орлогчоос хэн нэг нь үүрэг гүйцэтгэгч хийгээд байж болно шүү дээ. Бидний сайн таних нь нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай гэж мэдэхгүй юмгүй, оролцохгүй асуудалгүй “сайн эр” бий. Санкт-Петербургийн Зам Харилцааны Их сургуулийг зүтгүүрийн инженер мэргэжлээр төгссөн, 2017 онд Австралийн Күийсландын Их сургуульд инженер-бизнесийн удирдлага хосолсон мэргэжлээр мастер хамгаалсан гэх мэт, хоосонгүй л нөхөр. Долоо хоног цас цэвэрлэж, давс цацахад үүнээс илүү боловсрол шаардахгүй. Манай Х.Нямбаатар ч гэсэн хувийн дээд сургуульд эрх зүйчээр сурсан боловч болгоод л байсан. Тэгж байтал нам, засаг маань эрх биш дараагийн хүнийг томилж л таарна...

Оноо цуглуулах гэж яваад осгоод "мажийвал" яанам бэ

"Иргэдийн амьдрах эрүүл, аюулгүй орчныг бий болгоно" гэж амлаж гарч ирчихээд одоо гэтэл тэрийгээ маниусаар шийдүүлээд оноо өгөх юм гэнэ. Тэгвэл бид тэднийг сонгох ямар хэрэгтэй юм.

Цэцийн шийдвэрийн ард Үндсэн хуулийн эрх ашиг байхгүй

Цэцийн энэ удаагийн шийдвэрийг Үндсэн хуулийг гэхээсээ илүү өөрсдийнхөө эрх мэдлийг хамгаалсан шийдвэр гээд хэлчих нь үнэнд дөхөж очих биз. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зайлшгүй, үүний дотор Үндсэн хуулийн цэцийг энэ хэвээр нь үлдээж болохгүй гэдгийн бас нэг баталгаа.