Сэмүүн

@semuun
524
нийтлэл
38,174,313
уншигдсан
10,890
сэтгэгдэл

Ц.Цогт: Өөрчлөлт зөвхөн хуульчдад хамаатай биш

Хоёр өдрийн дараа Монголын хуульчдын холбооны анхдугаар их хурал болно. Уг хурлын өмнө Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Цогттой ярилцлаа.
#нийгэм #нийтлэл

Их хурлын даргыг төөрүүлсэн Дэгийн даргын томилгоо

Л.Өлзийсайхан даргаас ч гэсэн асуучихмаар асуулт олон хүнд байсан байх. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад УИХ-аас нэр дэвшүүлээд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон. Гэтэл яагаад бүрэн эрхийн хугацааг дуусаагүй байхад чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаа юм бэ? гэх мэтчилэн... Х.Тэмүүжин гишүүний хэлсэн “Ирэх сонгуульд МАН-аас нэр дэвших юм байна” гэдэг хардлага үнэний ортой байх. Л.Өлзийсайхан байхгүй бол УИХ хуралдаж чадахаа байчихна гэдэг харин худлаа байх.

Гуравдагч хөршийн бодлого: Төрийн алтан аргамжийг бөхлөх нь

Монголчууд ардчилсан шинэчлэлт өөрчлөлтийн төлөө тэмцсэн шилжилтийн жилүүдэд гадаад улсууд, олон улсын байгууллагаас манайд үзүүлсэн нийт тусламжийн 50-иас илүү хувийг Япон улс дангаараа үзүүлж, шилжилтийн үеийн санхүү, эдийн засгийн хүндрэлийг давах туулах, шинэ хөгжлийн суурийг тавихад үлэмж их хувь нэмэр оруулсныг мартах ёсгүй.

Гэм биш зан, гэнэт биш хууч

Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний “нялх амрагийн” адал явдал, хүний мууд дуртайчуудыг нэг хэсэгтээ л ам халаасан олон ангит зохиолын “автор” зах зухаасаа илчлэгдэж эхэллээ.
#нийгэм #нийтлэл

Эмнэлэг тойрсон элдэв амбици

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг. Ийм нэг сүрлэг нэртэй шар байшин Төрийн ордны баруун талд байсныг нурааж, буурин дээр нь шинэ эмнэлэг барьж байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн үед төсөвт тусгагдаж, барилгын ажил нь эхлээд одоо гүйцэтгэл нь 60 хувьтай яваа гэнэ.
#нийгэм #нийтлэл

Д.Энхзул: Иргэдийн зөрчигдөж байгаа эрх ашгийг хуульчид өөрсдөө нийгэмд гаргаж тавих ёстой

Зээлийн шимтгэл бол миний өөрийн 5-6 жилийн өмнө гаргаж тавьсан, судалсан сэдэв. Түүнийг маань шүүх хүлээж аваад “Зээлийн шимтгэл хууль бус юм байна” гэлээ. Хяналтын шатны шүүх шийдчихвэл банкууд дээр нэлээд асуудал үүсэхээр байгаа.