“Ардчилал монголчуудад тохирохгүй” гэдэг үгийг аль нэг нам, улстөрч хэлсэнд бус, иргэд өөрсдөө түүнд нь итгэж үнэмшсэнд учир байна. Тэр итгэл үнэмшлийг өөрчилж чадах эсэхээс АН-ын ялалт, ялагдал шалтгаалах болж байна.
2016 оны сонгуулийн АН эрх барьж байхад УИХ-ын дарга З.Энхболд яг ийм тооцоогоор сонгуулийн хуулиа өөрчилсөн. Гэсэн ч сонгуулийн дүн эсрэгээрээ гарсан. "Тавьсан сумандаа оногдох" гэж юм улс төрд бий.
Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт "Хотын даргыг огцруулахаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ" гэсэн байна лээ. Л.Оюун-Эрдэнийн оролцоогүйгээр ийм шийдвэр гарсан гэж бодож байна уу? Үгүй шүү дээ.
Нэг зүйлийг сануулахад, ноён Козлов хэлэхдээ “Одоохондоо хязгаарлахгүй ээ” л гэсэн. Үргэлж энэ хэвээрээ байгаарай гэж хэлээгүй. Энэ удаад сануулга байсан бол дараачийн удаа бодитой болоод ирж ч магадгүй.
Үүний тулд яах вэ? гэж үү. Зүгээр л төсвөө бодитой төлөвлө, зардлаа бууруул, тэгээд төрийн өмчийн компаниудын 34 хувиас илүүг нь хувьчил, иргэддээ хувьцаа болгож тараа. Иргэд хувь, хувьцаатай, өмчтэй болчихвол төрийг хэзээ ч одоогийнх хулгай, луйврын сүлжээ болгохгүй. Хяналтаа өөрсдөө тавиад явчихна.
Хоёр сонгууль дараалаад парламентын гадна хаягдчихсан сөрөг хүчний намд ямар боломж байдаг вэ? Монголчуудын ярьдгаар “хэл, тангалаа” хоёр л бий. Дээр нь нэмээд эргэж буцахгүй, ухарч няцах боломжгүйгээр төлөвлөсөн тогтвортой бодлого, түүнийгээ бат нот ойлгосон, хэрэгжүүлэх чадамжтай хүний нөөц.