Одоо ч гэсэн Зөрчлийн тухай хуульд согтуугаар машин жолоодоход 30 хоног баривчлах заалттай л юм байна шүү дээ. Тэгвэл тэр хуулиа яагаад хэрэгжүүлдэггүй байсан юм, цагдаагийн байгууллага нь өөрөө. Байгаа хуулиа хэрэгжүүлэхгүй, мөрдөхгүй байж “Илүү чанга хууль батлаад аль” гэдэг чинь авилгаа нэмэгдүүлмээр байна аа л гэсэн үг биз дээ.
Автобусны асуудлыг зөвхөн хууль хяналтын байгууллага руу түлхээд орхихгүй, парламентын түвшинд ярина гэдгээ УИХ-ын дарга хэлчихлээ. Автобус худалдан авах мөнгийг улсын төсөвт суулгахдаа яагаад нээлттэй тендер зарлалгүй, нууцад хамруулсан бэ?
АН-ын эмэгтэйчүүд өрсөлдөөнийг чөлөөтэй тавьж өгөөд “хүссэн нь нэрээ дэвшүүл, чадсан нь гараад ир” гэдэг зарчим тавьсан нь зөв алхам болов. АН-ын эмэгтэйчүүдийн байгууллагыг өчигдрөөсөө өөрөөр харагдуулж чадлаа.
ЗХУ задарч, хоёр орны “ах, дүүгийн барилдлага” бут үсэрч, дэлхийн хамтын нийгэмлэгүүд дотор өөр өөрийн замаар замнаснаас хойш энгийн сайн хөршийн, иж бүрэн түншлэлийн харилцаанд хүрэх хүртэл урт замыг туулж байна. Өнгөрсөн түүхийн бараан толбуудыг ардаа орхиод шинэ Орос оронтой сайн хөршийн хувиар харилцан ашигтай хамтын ажиллагааг үүсгэх нь төрийн бодлого байх ёстой.
Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох нь намын даргын эрх мэдэл. Намын дарга хөтөлж оруулж ирээд, “Энэ бол миний баруун гар юмаа” гэж хэлээд батлуулдаг. Атал өнөөдрийг хүртэл Л.Гантөмөр гэдэг хүн солгой гараараа нам удирдаж байна.
"Юу яасан Оюутолгой?! Дахиад арван Оюутолгойг хөдөлгөх хүч, хүний нөөц нь манайд байгаа штээ" гээд сууж байдаг цаг ирвэл бас л гоё доо.