С.Ганбаатар гэдэг хүн АН-ын гишүүн байгаа нь АН-ыг муухай харагдуулахаасаа гадна “ардчилсан” гэдэг нэрийн мөн чанарыг харууллаа. Үүнийх нь төлөө ч болов АН-ын даргад баяр хүргэе!
Олон нийтийн дунд өрнөсөн “хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв, буруу” гэх хоёр талцсан маргаан дунд талийгаачийн төрсөн дүү, УИХ-ын гишүүн асан С.Оюуны хэлсэн үг нэлээд жин дарах шиг боллоо.
Социал демократ үзэл баримтлал бол Германд хэдэн зуун жил туршигдаад, Европ даяар хэрэгжээд ирсэн үзэл баримтлал. Хэрэгжүүлж байсан хүмүүс нь тухайн цаг үеийнхээ шилдэг стратегичид байсан. Монголд тийм мундаг стратегичид алга. Тиймээс МАН-аас гарч байгаа шийдвэрүүд нийгэмдээ зохистой биш, тохирохгүй байна гэж хардаг.
Эцэстээ нүүрсний хэрэг гэж байхгүй, 40 их наяд төгрөг ч гэж байхгүй, АН гэдэг ганц “хулгайч”-тай, тэр нь “Ажнай” Бат-Эрдэнэ болж үлдэх нь.
Төсөв бол үндсэн хөдөлгүүр. Хоёр дахь хөдөлгүүр нь “Эрдэнэс Баянбогд” төсөл. Төсөв гэдэг нь одоо байгаа төсвийн тухай биш, орлогоо нэмэгдүүлсэн шинэ төсвийн тухай яриа юм шүү.
Хоёр намын хувьд тогтолцооны гэхээсээ илүү улс төрийн нөхцөл байдлаа харсан “өрсөлдөөн” буюу зөрчилдөөнт бодлого байх шиг байна. Зарчмын шинжтэй гэж болохуйц бас нэг ялгаа нь эмэгтэй квотын асуудал.