Манай Засгийн газар ярьснаасаа их өөр юм хийж байгаа. Гитлер еврей нарын хөрөнгийг яаж булаасан, Сталин фермерүүдийг яаж тоносон, Мао Зедун бизнесүүдээ яаж дээрэмдсэн, яг үүний араас манайх явж байна. Ийм байхад яаж гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх юм бэ.
Ардчилал бол ард түмэн дарангуйлагчаа өөрөө сонгох эрх юм...
Яг үнэндээ бол нийт 150.000 хуудас бүхий 450 хавтаст хэргийг нэг шүүгч хэд хоногийн дотор бүтэн уншиж дуусгах вэ гэдэг ч асуултын тэмдэг. Ихэнх нь прокурорын яллагаан дээр тулгуурлаад л шийдвэрээ гаргаад явах болов уу. Гэтэл хэргийг шүүх таслах, нотлох ажиллагаа чинь мэтгэлцээн дээр тулгуурладаг зүйл.
Өмнө 2017 онд “МАН дангаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй ээ” гээд байхад “Болно оо, бид иргэдээсээ асуугаад хийчихнэ” гээд Зөвлөлдөх санал асуулга гэдэг юмыг зохион байгуулсан, иргэд ч дэмжсэн. Одоо бол “Нөү шүү, та нар хангалттай” л гэж байна.
Тулгамдаад байгаа бас нэг том сэдэв бол засаг захиргааны нэгжийг шинэчлэх асуудал. Маш олон парламентын “толгойны өвчин” болоод байсан энэ асуудлыг иргэдийн зүгээс түлхэж өгсөн нь энэ удаагийн Зөвлөлдөх санал асуулгын бас нэг ололт байлаа.
МАН-д цүнх баригч хийж байгаад төр баригч болсон нөхдөөс ялгаатай нь Л.Гантөмөр өөрийн гэсэн бодолтой, бодлоготой, боловсролтой хүн. Маш их уншдаг, боловсруулдаг хүн. Сэтгэлийн хөдлөлөөр, цээжний бангаар яриад байдаг халгиа, цалгиатай ч хүн биш.