Эцэстээ нүүрсний хэрэг гэж байхгүй, 40 их наяд төгрөг ч гэж байхгүй, АН гэдэг ганц “хулгайч”-тай, тэр нь “Ажнай” Бат-Эрдэнэ болж үлдэх нь.
Төсөв бол үндсэн хөдөлгүүр. Хоёр дахь хөдөлгүүр нь “Эрдэнэс Баянбогд” төсөл. Төсөв гэдэг нь одоо байгаа төсвийн тухай биш, орлогоо нэмэгдүүлсэн шинэ төсвийн тухай яриа юм шүү.
Хоёр намын хувьд тогтолцооны гэхээсээ илүү улс төрийн нөхцөл байдлаа харсан “өрсөлдөөн” буюу зөрчилдөөнт бодлого байх шиг байна. Зарчмын шинжтэй гэж болохуйц бас нэг ялгаа нь эмэгтэй квотын асуудал.
Нүүрсний хулгайд АН-ын төлөөлөл ганц хүн ороогдчихоод байгаа нь "Ажнай" хочит Д.Бат-Эрдэнэ. Жижиг "Тавантолгой"-н хамгийн том хувьцаа эзэмшигч. Тэгэхээр Д.Бат-Эрдэнийг л далд хийчихвэл МАН дангаараа "сэм" найрлана гэсэн үг юм биш үү?
Эх нь булингартай бол адаг нь булингартай гэж үгтэй. Сонгуульд оролцож сонгогчдоос мандат авахдаа л сонгогчидоо авилгадахаас эхэлдэг байх юм бол бид өөр хаанаас, ямар шударга ёсыг нэхэх ёстой вэ?
АН-ын гэрчилгээг АН-ын даргад өгөхгүй байх нь Х.Баттулгын эрх ашиг лав биш бололтой. Л.Гантөмөр, Х.Баттулга, С.Эрдэнэ гурав дундаа нэг намтай, нэг тамгатай, нэг гэрчилгээтэй, өмнөх шигээ намаа хуваагаад сонгуульд орох нь хэнд ашигтай байх вэ?