Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг энэ намартаа багтаан бүрэн ашиглалтад оруулж чадвал жилд дунджаар 50 сая тонн бүтээгдэхүүнийг нэмэлтээр экспортлох боломжтой. Тэмээнд биш, төмөр замчиддаа хөшөө босгох цаг ойрхон...
Соц нийгмийн үед төрийн байгууллага, үйл ажиллагаа, албан тушаалтныг шүүмжлэхийг “доромжлох” гэмт хэрэгт тооцдог, хатуу хүнд ял шийтгэдэг байж. Р.Чойном яагаад гудамжинд үхсэн, Тангадын Галсан нутаг заагдсан нь ийм шалтгаантай. Одоо МАН засаг барьж байгаа үедээ үүнийг гэмт хэрэгт тооцож, дахин хуульчлах гэж байна.
Салбар доторх асуудалдаа нүд хурцлах нь сайн боловч "гадаадын" дайсандаа эзлэгдэхгүй байх нь хэвлэлийн эрх чөлөө, хараат бус сэтгүүл зүйд тулгамдаж буй эн тэргүүний асуудал болчихоод байна шүү!
Тавантолгойн цахилгаан станцыг эхлүүлэх Засгийн газрын санал парламент дээр орж ирээд унав. Оронд нь айлын хашаанд 00 оруулах, цэцэрлэгийн хувьсах зардлыг эцэг эхэд нь өгөх зэрэгт мөнгө төсөвлөөд дууслаа. Хойтон өвөл улсаараа хөлдөх нь асуудал биш аж.
Одоо ч гэсэн худалдааны томоохон төвүүд дээр гар дээрээс худалдаа хийж байгаа бүх лангуунууд НӨАТ-ын баримт олгодоггүй, “НӨАТ-аа хасаад тэдэн төгрөг” гэх замаар худалдан авагчдаа хуурах явдал хэвийн үзэгдэл. Үүнийг өөрчлөхийн тулд худалдагчтай биш, худалдан авагчтай нь тулж ажиллахаас өөр замгүй.
Монголын төр Д.Эрдэнэбилэг гэж “потенциальны” ганц хулгайчтай болсноо гэнэт мэдэв. Одоогоор өөр өрсөлдөгч гараагүй байна. Мөн түүний хөрөнгө оруулсан Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төрд хурааж авав. Зээлээ төлөөгүй компанийг банк хурааж авдаг гэж мэдэхээс төр авдаг тухай ойлголт өнөөдрийг хүртэл бидэнд байсангүй.