МАН-ын дарга У.Хүрэлсүх намынхаа гишүүдийн саналыг худалдаж авахаар болжээ. Нэг санал 200 мянган төгрөг. Албан ёсны бүртгэлээр 240 мянган гишүүнтэй гэдэг тус нам энэ сонгуулийн хугацаанд гишүүдийнхээ тоог 300 мянга хүргэх зорилт тавиад байгаа.
Цагаан хуудсаар санал өгөхийг улаан цайм хориглоогүй боловч үр дүнг нь хулгайлсан байна. Сонгуульд ялагдсан /олонхийн санал авч чадаагүй/ нэр дэвшигч дахин нэр дэвших эрхийг нээлттэй үлдээсэн учраас У.Хүрэлсүх хэдэн ч удаа нэр дэвших боломжтой. Сонгохгүй байсан ч дахиад дэвшинэ.
Өмнө нь УИХ-ын гишүүн байхдаа ч гэсэн хувь хүн өөрөө ямар бодлоготой хүн бэ гэдэг нь тодорч харагдаагүй. Монголын улс төрд үлдээсэн өв гэхээр зүйл нэг ч байхгүй.
Хэрэв У.Хүрэлсүх энэ бүх амлалтуудаа биелүүлье гэвэл Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийн засаглалд шилжээд, Ерөнхийлөгч нь Засгийн газраа байгуулдаг болох ганц л зам байна.
Сонгууль дуусна, амьдрал үргэлжилнэ гэдгийг иргэд өөрсдөө санах ёстой. Нэг увайгүй сагсуу, эрүүл согтуу нөхрийг улсын тэргүүнд өргөмжлөхийн төлөө амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавиад байж болохгүй.
Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр нь хэргийн захиалагчтай холбоотой юм байна. Тийм болохоор эхлээд захиалагчийн хэргийг шалгаж байсан ажлын хэсгийг тараасан, одоо энэ хоёр хүнийг хуулийн байгууллагын хараа хяналтаас холдуулах гэж байна. Шоронгоос суллагдсан тохиолдолд амь насанд нь эрсдэл учирч болохоор нөхцөл байдалд байна.