Үйл явдлын ард хэн байгаа нь яг таг тодорхой бус. Улс төрийн өрсөлдөгч талаас нь харвал Сү.Батболд нь Х.Баттулгын биш, У.Хүрэлсүхийн өрсөлдөгч. Тэгээд ч Х.Баттулгын хувьд хоёр дахиа нэр дэвших боломж нь Үндсэн хуулиар хязгаарлагдчихаад байгаа.
Засгийн газар 10 их наядын төлөвлөгөөг баталж гэмээн хамгийн түрүүнд энэ мөнгө сонгогчдын гар дээр очино, ирэх сонгуулийн өмнө. Сонгуулийн авилга, саналын худалдан авалт сая төгрөгийн үнэ хүрчихлээ.
МАН энэ эрчээрээ зүтгэвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Монгол Улс жинхэнээсээ "банкрот" болж, бослого хөдөлгөөн гарч таарна. Тэр үед зугтах ганц арга нь Ерөнхийлөгчийн засаглалд шилжих.
Өнөөдөр боловсрол бол хамгийн өндөр ашигтай бизнес болсон. Түүний бэлээхэн нотолгоо нь эцэг эхчүүдийн бага, дунд боловсролд төлж байгаа мөнгө их сургуулийн төлбөрийг хэд нугалж, хэдэн арван тэрбумын өртөгтэй хувийн сургуулиудын цоо шинэ барилгууд сүндэрлэж байна.
Нэгэнт бүрэн эрх нь дуусч буй Ерөнхийлөгчтэй зууралдаж, хүчээ барахын оронд “Х.Баттулга нэр дэвшихгүй, хуулийн боломжгүй” гэдгийг эртхэн зарлаад дараачийнхаа нэр дэвшигчийг гаргаж ирэх нь АН-ын шаардлага болоод байна.
Нэг ёсондоо уралдааны моринд бооцоо тавиад хүлээж байгаа юм шигээр сонгуульд ханддаг. Өөрт нь юу чухал байгаа нь тийм ч чухал биш, харин хэн ялах магадлалтай байна, түүнд бооцоо тавьж оролцох талтай. Нэг ёсондоо ялагчийг дэмждэг гэх үү дээ. Нэг тийм барлаг гэхүү, зусар зантай. Нийтээрээ биш л дээ, нэлээд хэсэг нь.