Улстөрч хүн, улс төр хийж байгаа хүн чинь бас зогсох газраа зогсч чаддаг, явсан мөрөө эргээд хардаг байх ёстой. Даанч манай Ерөнхий сайдад тийм сэтгэлийн хат алга. Зүйрлэвэл шаварт унасан илжиг тийчилсээр байгаад намагтаа улам гүн шигдчихдэгтэй л адилхан.
Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцэж байхад гишүүд “Хотын тойргууд дээр мандатын тоог яаж нэмэгдүүлэх вэ?” гэж асуухад ажлын хэсгийн дарга Н.Энхболд“Хотын тойргийн төлөөлөл намын жагсаалтаар ороод ирнэ” гэж хуцсан. Ингэж эргүүтэхгүй ээ, МАН-ынхаан!
Одоо харахад хэвлэлийн эрх чөлөө ингэтлээ хумигдсанд Хууль зүйн сайд, цагдаагийн дарга нараас илүү сэтгүүлчид өөрсдөө буруутай юм байна гэж дүгнэхэд хүрэв.
Ямар ч том, жижиг асуудал угаасаа хүнээс эхлээд хүнээр дуусдаг хойно доо.
МАХН (МАН) хэзээ ч “Социализмыг сэргээн байгуулна, коммунист дэглэмд шилжинэ” гэж ил тод хэлдэггүй юм. Харин “Ардчиллын алдааг засна” гэж ярих, хийх тоолондоо нүдийг нь сохолж ирсэн.
Айлын зуух онгичиж, бичлэг цацсан Байгаль орчны сайдыг огцруулсан. Иргэдээ “улны” гэж нэрлээд Нийгэм хамгааллын сайд нь огцорсон. Нүүрсний хулгайд холбогдоод Т.Аюурсайхан огцорсон. Одоо Онцгой байдлын сайд нь агентлагийн даргатайгаа нь огцрох болзлоо хангачихлаа. Л.Оюун-Эрдэнэ өөрөө хэзээ огцрох вэ?