Сэмүүн

@semuun
524
нийтлэл
38,174,313
уншигдсан
10,890
сэтгэгдэл

Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа!

Зарчмын нэг асуудал байна. Төсвөө яаж хумих юм, хумисан төсөв оруулж ирж чадах юм уу, үгүй юу? Ямартай ч нэг төсөв оруулж ирж таарна, тэрийг ядаж үзмээр байна.

Гашуунсухайт дахь БООМТЫН СЭРГЭЛТ: Алдагдсан боломжийг нэмэгдүүлэх нь

Саяхан болтол монголчуудыг Хятадын танкаар айлгадаг, "Хамаг баялгаа Хятад руу зөөгөөд дуусах нь" гэж харамладаг нэг хүн байв шүү. Гялгар уутанд элс хийж барьчихаад хадаасаар цоолоод харуулж байсныг нь мартаагүй биз дээ. Төмөр зам тавибал ийм л юм болно гээд...

Л.Оюун-Эрдэнэ явж, Г.Занданшатар ирэв

Улс төрд, парламентад дахиад ийм хэмжээний хүчний төвлөрөл үүсэх нь юу л бол. Ялангуяа МАН-ын Бага хурлын сүүлд гаргасан шийдвэрийн дараа. Тиймээс шинэ Ерөнхий сайдын хувьд хамтарсан Засгийн газрын боловсруулсан бодлого, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс нэг их хазайхгүй байх.

Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот

Хийж хэрэгжүүлсэн, эхлүүлсэн ажлууд эцэслэгдэж, үр дүнгээ өгөх нь л чухал. Шинэ Ерөнхий сайд ч гэсэн “Хамтарсан Засгийн газрын ажлыг үргэлжлүүлнэ” гэдгээ зарласан учраас эргэлзэхгүй байна. Хамгийн гол нь хугацаа алдаж, битгий цалгардаасай. Зун, намрын зургаан сарыг зүгээр сууж, битгий алдаасай.

Үндсэн хуулийн өөрчлөлт: Сонгуулийн тогтолцоо ба Парламентын чадамж

4 сая хүнтэй Гүржийн парламент 151, 9 сая хүнтэй Шведийн парламент гэхэд 181 гишүүнтэй. Тэгэхээр манай хувьд 150 гэдэг бол илүү ч үгүй, дутуу ч үгүй яг тохирсон тоо. Үүнээс илүү гарна уу гэхээс дутаж болохгүй. Ядаж одоогийнх шиг 39 хүн хуруугаа дараад 20-ийнх нь саналаар хууль батлагддаг байж болохгүй.

Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид

Нэг зүйлийг баталгаатай хэлье. Уучлаарай, бид одоо яаж ч гуйгаад, ёстой нөгөө “тогос шиг гоёж, хөхөө шиг донгодоод” нэг хэсэгтээ л манайд гаднын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. Түүнээс наана дотоодынхоо хөрөнгө оруулагчдыг дэмжих, үүд хаалгыг нь нээж өгөх явдал нэн тэргүүнд. Тэгж чадвал Монгол Улсын өрсөлдөх чадвар одоо байгаагаасаа урагш ахих боломжтой. 69-р байраас 50 руу дэвших тийм хүнд зүйл биш шүү дээ.