Танхимаас санал өгсөн 37 гишүүн дээр санал хураалтад оролцоогүй 34 гишүүнийг нэмэхээр УИХ-ын нийт гишүүдийн олонхи буюу 71 гишүүн Г.Занданшатарыг огцруулахыг дэмжсэн гэдэг үр дүнд хүрч байна. Ийм л луйвар болсон.
Б.Баасанцогтын шүүгч нарт их хэмжээний мөнгө шилжүүлсэн, шүүхийг авилгадсан нь баримтаар дэлгэгдээд байхад л энэ хэргийг шүүхээр оруулж чадахгүй байна. Аргаа бараад бичлэг энэ тэр цацаж /тэр нь ч гэсэн хууль бус/, тэгээд арга хэмжээ авч байгаа нь Өмгөөлөгчдийн холбоо. Чааваас даа...
Иргэн нас барсан тохиолдолд төр тэр өмчийг нь буюу хувьцааг нь хурааж аваад захиран зарцуулдаг байж болохгүй. Энэ бол өмчийн эрхэд ноцтойгоор халдсан үйлдэл. Энэ тохиолдолд ЭТТ-н 1072ш хувьцааг иргэддээ өмчлүүллээ гэж ярих ямар ч боломжгүй юм.
“Хагархай Га” гэдэг нь төвд цагаан толгойн эхний үсэг. “Социализмын жилүүдэд чөтгөрийн тоо эрс цөөрчээ” гэдэг шиг ардчиллын жилүүдэд лам нарын тоо эрс нэмэгдсэний улмаас “Хагархай Га ч үгүй юмнууд хэлтгий захтай дээл өмсөөд" гэх яриа гарсан байдаг.
Яг үнэндээ бол нийт 150.000 хуудас бүхий 450 хавтаст хэргийг нэг шүүгч хэд хоногийн дотор бүтэн уншиж дуусгах вэ гэдэг ч асуултын тэмдэг. Ихэнх нь прокурорын яллагаан дээр тулгуурлаад л шийдвэрээ гаргаад явах болов уу. Гэтэл хэргийг шүүх таслах, нотлох ажиллагаа чинь мэтгэлцээн дээр тулгуурладаг зүйл.
Нэг муу аймгийн намын хурган дарга нь ингэж оодорч байхад төв намын том дарга нар үйлдвэрийн удирдлагатай яаж харьцдаг нь тодорхой юм биш үү?