Шинжлэх ухаанд суурилсан, мэдлэгийн эдийн засгийг бий болгоё гэж байгаа л бол шинжлэх ухааны салбартаа мөнгө зарцуулах ёстой. ШУТ-ын салбарт ДНБ-ий 1-ээс доошгүй хувийг зарцуулж байж нийгэм, эдийн засгийн салбартаа нөлөөлөхүйц үр дүн гардаг.
Л.Гантөмөр: Ахмад үе, дунд үе, залуу үе гэсэн залгамж чанар байж нам ч, төр ч тогтвортой байдаг. Өнгөрснөө харахгүйгээр, өмнөх хүмүүсийнхээ үйл хэргийг мэдэхгүйгээр, цоо шинээр юмыг бүтээх гэж оролдохоор л дандаа алддаг.
Хамгийн зөв бөгөөд хялбар арга зам нь арилжааны банкуудаар дамжуулан олгох. Жилийн 7,5 хувийн ашиг гэдэг арилжааны банкуудад бараг л “тэнгэрийн умдаг”, уралдаад л гаргана.
Уг нь манай уул уурхай 100 хол илүү жилийн түүхтэй. Гэхдээ яагаад ч юм бид үүнд нэг л ээнэгшиж чадахгүй явсаар өдийг хүрчээ. “Уул уурхай байгальд хортой” гэх мөртлөө улсаараа нөгөө хэдэн уурхайгаа л “тонож” амьдардаг.
Түр хорооны сонсголын тухайд шуудхан хэлэхэд “хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах, олон улсын жишигт нийцүүлэх асуудлаар хяналт шалгалт хийх” гэдэг нь анхнаасаа илүүц байлаа. Энэ бол гэрээний оролцогч талууд болох Рио Тинто групп, Монгол Улсын Засгийн газар хоорондоо ярилцаад шийдвэрлэх ёстой асуудал. Тэр тусмаа хувьцаа эзэмшигчид хоорондоо хэлэлцээр хийгээд эхэлчихсэн үед парламентын оролцоо бүр ч шаардлагагүй. Угаасаа гэрээндээ “Зээлийн хүүг 7 жилд нэг удаа хэлэлцэнэ” гээд тусгачихсан, тэр дагуугаа хэлэлцээр хийгээд явж байгаа энэ үед ямар ч улс төржилт хэрэггүй. “Гүйх нохойд гүйхгүй нохой сайд” гэдэг л болно.
Монголчууд ардчилсан шинэчлэлт өөрчлөлтийн төлөө тэмцсэн шилжилтийн жилүүдэд гадаад улсууд, олон улсын байгууллагаас манайд үзүүлсэн нийт тусламжийн 50-иас илүү хувийг Япон улс дангаараа үзүүлж, шилжилтийн үеийн санхүү, эдийн засгийн хүндрэлийг давах туулах, шинэ хөгжлийн суурийг тавихад үлэмж их хувь нэмэр оруулсныг мартах ёсгүй.