Гэвч Ерөнхий сайдыг томилох, чөлөөлөх нь хуулийн хугацаатай. Харин УИХ-ын даргын хувьд хуульд заасан хугацаа байхгүй гэдэг тайлбарыг ярьж эхлээд байгаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын огцруулсны дараа УИХ-ын даргын асуудлыг хэлэлцэхгүй ч байж магадгүй, хичнээн хугацаагаар ч хойшлуулж болно гэсэн үг. Энэ тохиолдолд хэрэв Г.Занданшатар Ерөнхий сайдаас огцорч гэмээн буруутан нь АН болоод үлдэх магадлалтай. “Нүүрсний фракцтай нийлж Засгийн газрыг огцруулсан” гэдэг нэр л АН-д үлдэнэ.
УИХ-ын эхний шаардлага бол Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад Эрүүгийн хуулийн 13.14-ийг хүчингүй болгох. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах буюу хүний алдагдсан эрх, эрх чөлөөг хамгаалах, ял, хариуцлага оногдуулах бол хоёр дахь шатны асуудал. Энэ хоёрыг нэгэн зэрэг, нэг амьсгаагаар хийх боломжгүй юм.
Түгжрэлийг бууруулъя, хотоо хот шиг болгоё гэвэл нийслэлийн замыг татвартай, нийтийн эзэмшлийн зогсоолуудаа төлбөртэй болгоё. Энэ бол захиргааны ямар ч шийдвэрээс илүү үр дүнтэй арга зам.
Соёолонгийн тоосонд орох гэсэн морьтон түмэн Хүй долоон худаг руу хошууран давхиж, зам зуурын тоосонд даруулах ч бас монгол наадмын нэг өнгө, нэг төрлийн хүндлэл юм даа.
Артерийн даралт ихсэлт бол амин чухал эрхтнүүдийг эргэшгүй өөрчлөлтөнд оруулчихаж дөнгөдөг айхтар зүйл. Тиймдээ ч эмнэлэгийнхний дунд “чимээгүй алуурчин” гэдэг нэр зүүсэн байдаг.
Бүх зүйлийг улс төрийн өнцгөөр харж болохгүй. Хэрвээ улс орны эрх ашиг ярих гэж байгаа бол тэр нь лав МАН-ын бодлого, үзэл суртлаас ангид байх ёстой. Эхний том төсөл дээрээ бид унавал цаашид Монголд хөрөнгө оруулах тухай ямар ч яриа байхгүй болно.