Мөнгөтэй ч зовно, мөнгөгүй ч зовно гэдэг үнэн боловч чанарын ялгаатай. Мөнгөтэй өвдвөл ядаж л гадаадын сайн эмнэлэгт эмчлүүлээд эдгэрэх найдвар их шүү дээ. Машинтай ч гуниглана, машингүй ч гуниглана гэдэг үнэн боловч бас л чанарын ялгаатай. Ядаж л машинаа унаж хээр гараад, уулын цэнгэг агаар амьсгалахад сэтгэл уужрана даа.
Монголчууд сүүлийн 300-аад жил хос шинэ жил, тэмдэглэсээр иржээ. Чин гүрний вассаль байсан Гадаад монголд хоёр шинэ жил тэмдэглэдэг байжээ. Нэгэнт Манжийн төрийн хараат байсан учраас тэдний тооллыг хүндэтгэнэ. Яг л ХХ зууны БНМАУ-д Зөвлөлтөд үнэнчээ илэрхийлэн тэднийд хэрэглэдэг тооллыг авсан төдийгүй Октябрийн хувьсгалынх нь ойг үндэсний баяр болгоод 11 сарын 7-нд амардаг, ЗХУКН-ын их хурлуудад очиж, шийдвэрийг нь монгол даяараа сурталчилдаг байсантай агаар нэг зүйл.
Б.Цэнддоо “Манай гудамжийг уруудаж явсаар” нэртэй яруу найргийн ном гаргажээ. Түүний шинэ бүтээлийн талаар нийтлэлч Артанъян блиц ярилцлага хийснийг дор нийтлэв.
#нийгэм
#нийтлэл