Хэрвээ бүхнийг өөрөө хийхээс өөр аргагүй нөхцөлд аж төрж байвал түүнийг нүүдэлчин гэж хэлж болно. Харин дуртай юмаа хийгээд тэрүүгээрээ амьдарч болоод байвал суурин иргэншил гэж хялбаршуулан ойлгож болно.
#нийгэм
#нийтлэл
Яруу найрагт “Сүү нээдэг сүмбэн хуруунд чинь, Сүнс хоргодоод танайд үлдлээ.Таглаа нээдэг тачаангүй хуруунд чинь, Тамир барагдаад танайд хонолоо...” гэсэн мөрүүд аль хэдийнэ ороод ирж. Зарим хийдэд “Тагны даллага” авч байхад, йога бясалгагчид түрүүчээсээ “Сүү ХХК-ын савлагааг харцаараа онгойлгох зэргэмж” гэдэгт хүрээд эхэлчихсэн байх жишээний.
Улаанбаатарчууд хөдөөнийхэндээ дургүй. Арай гэж иргэншин суурьших аядан, хотын соёл нэвтрүүлэн ядаж байхад нь саад хийж байна гэдэг утгаар дургүйцнэ. Ялангуяа намар оюутнууд ирэх үеэр нийслэлийнхэн их унтууцна.
#нийгэм
#нийтлэл
Эртүү урьд цагт, ЗХУ-БНМАУ-ын хамтарсан Эрдэнэт үйлдвэр гэж байв. Өмчөө тэг дундуур хуваан эзэмшинэ. Ер нь бол барих босгох хөрөнгийг зөвлөлтийн тал бүгдийг гаргасан бөгөөд харин монголчууд “дараа аймаар их мөнгөтэй болохоороо өөрт ногдох байсан хэсгээ өгнө” гэсэн байна.
#нийгэм
#нийтлэл
Улс нь жилээ дагана гэж үнэн байна шүү. Жилээ ч юу байхав, жилийнхээ нэрлэсэн амьтныг дагадаг болтой юм аа.
#нийгэм
#нийтлэл
Улсын дайсан гэдэг шинэ ч юм биш ээ. Гучаадхан жилийн өмнө улс даяараа “Лоохууз гэж нэг хүн монгол улсыг хорлох гээд баригдсан юм гэнэ лээ.
#улстөр
#нийтлэл