Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

Баярлан угтъя, нөгөөдүүлийг...

Тэр ч бүү хэл “Манайх гурван үеэрээ хотынх...”, “би угаасаа хотынх болохоороо” гэж мэтгэдэг хүмүүсээс ч хөдөө үнэртээдбайдаг. Тэдэнд “гурван үеэрээ хотынх, өөрөө хотод төрсөн” гэдгээ байн байн хэлж байхгүй бол буруу ойлгогдчих гээд байдаг нэг учир явдал байна аа даа.

МАЛЧИД ба ТҮҮНИЙ ДАЙСНУУД

Гэхдээ “Поп”-ын дажин ингээд дуусч байгаа юм биш. Ийм сул орлоготой салбарыг, тийм хялбархан өгсдөг шатыг хэн л амархан орхих билээ, угаасаа. Хотынхон хэрсүүжихийн хэрээр тэд малчдыг онилох боллоо.

“СҮНСТЭЙ БАЙШИН”-ГИЙН ХЭРЭГ[1

Нэг. Эрлийзтэй дүйх байшин. хоёр. Баярын долоон байшингийн “сүнс”. Гурав. Байшинтайгаа нүүдэг сүнс: Баярынхаас Элбэгдоржийнд. дөрөв.Московский артель “Женок и Чайник"

“Эрүүл явбал улсын наадмыг үзнэ”

Өнөө, анх удаа үзэсгэлэн нээхдээ улаан тууз хайчлах болсон чинь боодол даалимба тэр чигээр нь татаад, Улсын бага хурлын дарга Г.Бумцэнд гуайн үйлийн хайч түүнийг даахгүй будилдаг явдал тэгэхэд гарчээ.

Малчны цагаан сар

Х зууны 90-ээд оныг хүртэл цагаан сарыг “Нэгдэлчдийн баяр”, “Малчдын цагаан сар” гэдэг байсныг мэднэ. Харин малчид нь тэр цагаан сараа яаж тэмдэглэж байсан нь сонин. Цагаан сар бол шинийн нэгнээсээ хавьгүй өмнө эхлээд нэлээн хожуу дуусдаг баяр билээ. Бие биенээсээ хол зайдуу нүүдэллэн амьдардаг малчин ардуудын хувьд ямар ч баяр хэд хоногийн нөөцтэй байхгүй бол багтдаггүй шиг байгаа юм. Зөвхөн, сар шинийн эхний хэдэн өдөр л золголт хийнэ гэвэл хол ойр яваа ах дүүсийнхээ ихэнхтэй шинэлж амжихгүй шүү дээ, наад зах нь.

Сонгуулийн зурхай-2016

Сонгууль болох гэж байна гэсээр яриагаа эхлэх нь ёстой нэг илүү юмны нэг болж, сонгуулиас өөр юм байхгүй байхад. Зурагт асаах, радио долгион барих бүрийд нэг бус, хоёр бус сайн хүн ерөөсөө л биднийг жаргаахаар төрсөн тухайгаа ярих аж, индүү залгахаас ч аймаар. Заримдаа, ийм олон хүн биднийг хайрлаад байхад яагаад бид ийм тусгүй амьдарч байна аа гэж гайхмаар.
#улстөр #нийтлэл