Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

Хулгай биш “олз”

Бидний ихэнх нь хулгай, авилгыг үзэн ядаж байгаа. Бас цөөнгүй нь олзоо хуваагаагүйд нь эгдүүцэж байгаа. Саяны “Сонсгоод”(Нүүрсний сонсгол)-ыг харсан олон хүн хулгайг жигшин уурслаа. Тэднээсээ цөөнгүй нь “ Хүүрнүүд чинь, намайг эзгүйд хуваагаад авчихсан байна шүү дээ” хэмээн цухалдсан буй заа. Олон нийтийн сүлжээгээр дүүрэн нь байгаа даа, “Нүүрсний хулгайн олон их наяд төгрөгийг хүн бүрд хуваахад 240 сая төгрөг ногдож байна. Энэ мөнгөө олж авцгаая” гэхчлэнгийн бичвэрийг, түүнийг нь халуунаар дэмжсэн мянга мянган сэтгэгдлийг өдөр бүр харж байна. Маш олон хүн хулгай хийснийг буруушаахгүй байна. Харин тэрийгээ ганцаараа авчихсанд уурлаж байна. Олзоо хуваачихвал өршөөхөд бэлэн байна. Гагцхүү хамтарч хулгай хийгээгүйд л өширхөх аж. Өөрөөр хэлбэл, хам хэрэгтнээ болговол уучлах гэж байна. Ингээд харахаар бид хулгайг нэг их жигшдэггүй, харин олзоо хуваагаагүй хулгайд л дургүй аж. Ийм газарт юу цэцэглэхийг хэлэх хэрэг юун !

“Хар” тусмаа хар их

Үндэстэн бүхэнд дуртай үйлдэл бий. Монголчууд найр наадамдаа дуртай нь үнэн.
#нийгэм #нийтлэл

Хүлээстэй танк ба Үндэстний бахархал

Америкчууд, барууныхан яагаад Украйнд туслаад байна вэ? Яагаад Афганистаныг зөнд хаяв аа? Украйнд үндэсний эсэргүүцлийн хүч байсан, харин Афганд байгаагүй учраас л тэр шүү дээ. Афганистанаас цэргээ гаргахдаа шууд хэлсэн шүү дээ, өөрсдөө эрх чөлөөгөө хамгаалах сонирхолгүй, түүнийхээ төлөө тэмцдэггүй ард түмний эрх чөлөөг бид хамгаалж яах билээ гэж. Үндэсний эсэргүүцлийн хүч гэж юу хэлээд байна вэ гэхээр эрх чөлөөгөө хамгаалах зөн, түүнийхээ төлөө амь өрсөн тэмцэх эр зориг л төдий. (Битгий л, поп-улс төрчдийн эрх мэдэл булаалдсан жагсаал, эх орны нэр барьсан рэкээтчингүүдийн шантаажтэй андуураад явчихаарай даа, хэллээ шүү!!!)

ХЯТАДУУД ХЭЗЭЭ ИРЖ ЭЗЛЭХ ВЭ? -Ах, Мангаа, Годаа гурав-

1988 онд Зөвлөлтийн улаан армийн 100.000 мянган цэрэг БНМАУ-ыг орхин гарлаа. Тэд л биднийг Хятад ороод ирэхээс нүд цавчихгүй хамгаалж байсан юмсан. Одоо ч оронд нь хэдэн зуун мянган хужаа ороод ирнэ гэтэл байдаггүй ээ. Гэтэл, тэрнээсээ ч долоон дор юм болж, 1990-ээд оны эхээр Зөвлөлт улс задран устав. Зөвлөлт л байхгүй бол Хятад биднийг “хапп” гээл үмхээд авах учиртай байсан даа. Гэтэл, Хятадууд аанай л ирж үмхсэнгүй. Яасан хөгийн хийморь лундаагүй хужаа гээч вэ, айн? Хэзээ ийм хужаагийн хийморийг үхүүлсэн хужаа байсан бэ?

ҮХНӨ-өөс болж "үхэх" нь хэн бэ?

Өөр бас нэг юм байна. Хуучин 76 гишүүнээс 10 нь "аавын хаалга" татахад үлдсэн нь хууль батлах чадамжгүй болно. Иймд төргүй болчихгүйн тулд хулгайчаа хамгаалахаас өөр замгүй байсан хэрэг. Үүнийг мэдэх учраас "өнөө гайхал"-ууд зориг зүрхтэй ч явсан. Харин одоогийн шинэчлэлээр бол 20 хулгайчийг далд хийчихэд төрийн машин хэвийн ажиллах бололтой. Яах гэж үүнийг ярив гэхээр, шинэ системээр сонгууль явуулахад олон нам парламентад нэмэгдэнэ. Гудамжнаас ч нөхдүүд цуглана. Гудамж байгаа цагт төлөөлөл нь төрд байхад муу нь юү вэ? Бас энүүхэндээ хэлэхэд, хулгай луйвар нь илрээд баларч буй нөхдийн жишээнээс “авилга, луйвар муухай юм байна” гэдэг сургамж авахаасаа илүү “тэгсэн бол баригдахгүй байж, ингэсэн бол нуугаад өнгөрөх байж” гэсэн туршлага хуримтлуулж байгаа нь ч бий. Бас тэнд орж гэмээнэ шууд л идэж уухаар “ам цангав” гээд дайрчих нөхөд нэг бус, нөгөө хэн энэ тэрээс эхлээд. Дараагийн парламентаас ер нь нэг бус этгээд юу яах байх. Ер нь тэгж байж л төр цэвэршинэ.

ЧОНО: БЭЛГИЙН ЗАМААР ХОРОГДОЖ БАЙНА

Намууд засгаас чонон сүргээ хамгаалах, өсгөх талаар гаргасан шийдвэрийг хүлээн авах ажил орон даяар өрнөлөө.
#улстөр #нийтлэл