Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

ХЭРВЭЭ, ХУУЧНААРАА БАЙСАН БОЛ...?

Нам, засгаас “Элбэгдоржийн толгойлсон намын эсрэг бүлгийн алдаа завхралыг засах” хүрээнд, “Элбэгдоржийн үед эрүүлжигдэн хэлмэгдсэн иргэдийг цагаатгах, шарыг нь нөхөн тайлах” арга хэмжээнд эдгээр нөхөд хамрагдах ажгуу. Тэд рестораны менежэрт “хэрхэн, цоо эрүүл байхад нь Элбэгдоржийн заавраар эрүүлжүүлэхэд хонуулсан ба өглөө шарыг нь тайлалгүй хүнлэг бус хандсан” талаархи жиргээ, лайваа шалгуулаад нэг, нэг лааз пиво үнэгүй уулаа.

Элэгний Гамлет: Эмтрэх үү, эс эмтрэх үү!

Олон түмэн муу юмыг анзаарамтгай. Нийгэм нээлттэй болохын хэрээр муу муухай үйл хэрэг олон түмний хараанд өртдөг, нийтийн хүсэл зоригоор адлагддаг болж байна.
#нийгэм #нийтлэл

Батчимэг бол дайсан …

Нийгмийг шинэчлэгчдийг занаачид дагалдана. Учир нь тэд өмнө нь болоод байсан, үр шимийг нь шимэгчлэн амьдарч дассан хуучин тогтоцыг эвдэгчид учраас тэр. Бурангуйн үүрээ эвдүүлэгчид, бусармагийн тороо тасчуулагчсад нийлж аваад шинэчлэгчдийг амь тэмцэн эсэргүүцдэг.
#улстөр #нийтлэл

Цагаа түлхэж, цаг нөхнө!

Төрийн ямар ч сайхан шийдвэрт иргэдийн 10-25 хүртэл хувь нь сэтгэл сэтгэл дундуур үлддэг гэдгийг судлаачид хэлдэг. Ухаандаа, хулгайг таслах, худал хэлэхийг болиулах шийдвэр засгаас гаргаж байна гэж бодъё. Тэгвэл хулгай хийчихээд баригдахаас айж суугаа, яг энэ мөчид “эс өгснийг авах үйл” бүтээж байгаа болон одоохондоо гар хумхиастай боловч дэл сул юм харагдвал дэлсчихээс сийхгүй хэсэг дургүйцэж л л таарна. Тэд нийлэхэд хүн амын 20 байтугаа хувьд дөхөх буйзаа. Худал хэлэхийн тухайд бол манай улс төрчдийн амны хишгийг арчсан шийдвэр болох тул төсөл хэвээрээ үлдэх байх.

“ТҮҮХИЙГ ҮГҮЙСГЭГЧ” буюу ҮНЭНТЭЙ ТУЛАХЫН ХЯМРАЛ

Саяны “Баяртай үдэш” нэвтрүүлгээр Баабар “Монголчууд зундаа мах иддэггүй байсан нь хөргөлтийн технологи гараагүй байсантай холбоотой. Хүн төрөлхтөн, Америкчууд ч тэр хөргөлтийн техник гарснаас хойш дөрвөн улирлын турш мах идэх болсон”-ыг ярьсан чинь баахан улсыг “баяргүй үдэш”-тэй болгоод хаячихав.

МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА

Зүйрлэвээс, танай компанид ерөнхийлөгч жаахан хувь эзэмшдэг байвал ямар байх бол? Ядаж л захын татварын байцаагч ирж дураараа зовоогоод байхгүй дээ. Цаашлаад, Их хурлын дарга ч юм уу, Ерөнхий сайдын шалихгүй хөрөнгө таныхтай нийлсэн байхад эрүүгийнхэн рэкээт хийж дөнгөнө гэж үү? Тэгээд, гурвуулаа танайд хувьцаатай байхад компанид чинь халдаж зүрхлэх аавын хүү хаанаас гарахсан билээ? Хувьцаагаар дамжуулаад өгдөг жаахан ногдол ашгийн дэргэд нийлбэрээрээ олох орлох, хамгаалах баталгаа нь тэнгэр мэт ээ. За, гадаадын, ялангуяа гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын ашиг тус гэж энэ. Гадаадын хөрөнгөөр дотоодын эдийн засгаа аварна, хамгаална гэж энэ. Гадаадын хөрөнгө оруулалтаар тусгаар тогтнолоо хамгаална гэж ердөө л энэ.