Эрхэм хайрт Төрзасагийнхаа амар амгаланг эрж, ам цагаан цаасаар хөл болгон, алтан үсгээр хэл болгон энэхүү захиаг бариулав.
#улстөр
#нийтлэл
Саяны “Баяртай үдэш” нэвтрүүлгээр Баабар “Монголчууд зундаа мах иддэггүй байсан нь хөргөлтийн технологи гараагүй байсантай холбоотой. Хүн төрөлхтөн, Америкчууд ч тэр хөргөлтийн техник гарснаас хойш дөрвөн улирлын турш мах идэх болсон”-ыг ярьсан чинь баахан улсыг “баяргүй үдэш”-тэй болгоод хаячихав.
ӨМНӨТГӨЛ: Ойрмогхоноос “Х” хэмээгдэх болсон Твиттерийн ертөнцөд сонирхолтой, бодитой мэдээлэл олж, хуваалцдаг цөөнгүй хаяг бий. Тэдний зарим нь тодорхой сэдвээр, аль болох голчтой, хөндлөнгөөс ажигласан шинжтэй мэдээлэл түгээдэг. Тухайлбал, Tuul @tuul1234, Enkhbat Batmunkh ᠡᠩᠬᠡᠪᠠᠲᠤ᠂ᠪ @enkhbatbatmunk2, @uulee87 нар Орос-Украйны дайн, түүнийг тойрсон асуудлаар мэдээлэл солилцдог.Тэдний нэг ҮүлэНСолонгоCR-ын Украйнь, Беларусийн жишээн дээр уг дайны шинж чанарыг тайлбарласан цуврал бичвэрийг “Х”-ын сүлжээнд оруулсан билээ. Зохиогч тэдгээр мэдээллүүдээ нэгтгэн, Оросын түрэмгийллийн нэгэн тойм болгоод “Өдрийн сонин”-д “Бэлтгэл ба түрэмгийлэл: Орос ба Украйнь, Беларусь” нэртэйгээр нийтлүүлснийг та бүхэнд толилуулж байна. Хэдийгээр, Монголтой холбогдох нэг ч жишээ, нэг ч дүгнэлт-ажиглалт ороогүй боловч Украйнь, Беларусьт өрнөсөн олон үйл явдал бидэнд хэтэрхий танил “Өө энэ чинь тэр явдлын хувилбар байна”, “Энэ этгээд чинь манай тэр байна” гэхээр зүйлс нэн олон байгаа нь сонин.
Манай монголчууд мөн ч авъяастай, мөн ч их юм зохион бүтээдэг ард түмэн юм аа. Ийм юм хийчлээ, тийм юм зохиочлоо гэсэн мэдээ тасрана аа гэж үгүй.
#улстөр
#нийтлэл
Хөөрхий дөө, манай муу хэнийг яачлаа. Ямар сайн байхав дээ. Эхнээсээ яагаач үгүй бол яах ч үгүй байсан гэх ч хүн байна. Яасан ч байсан яах л байсан гэх нь ч л байна. Нэгэнт л яадгаа яасан хойно яалгах нь зайлшгүй гэх ч хүн бас байна. Яахыг ямар яалтай биш дээ, одоо яая гэхэв.
#улстөр
#нийтлэл