Ойр дотныхныхоо дунд “ Би хотын дарга болчихвол та нарт л хэрэгтэй биз дээ” гэсэн асуулга явуултал 99 хувь дэмжлээ. ( Би өөрөө “Чи биш, харин би болвол дээр” гэж санал өгч тэнэгтээд 1 хувийн сөрөг саналтай болсон. Энэ математик чинь балиар эд юм билээ)
Сүүлийн хэдэн хоног Төвд орныг Буддын шашин л баллаад хаясан тухай уйлагнасан, лүндэгнэсэн бичвэр олширлоо.
Манайхан гэв гэнэтэд Төвдөд санаа зовоод, БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орныг яасхийгээд хурдан хөгжүүлчихдэг юм билээ хэмээн өдрийн бодол шөнийн зүүд болоод байгаа юм огт биш. Төвдөд зарласан хайр бүүр биш. Харин Монгол руу чиглэсэн эсэргүүцэл, тодруулбал Х Богдыг Монголоос тодруулсанд илэрхийлсэн дургүйцэл юм.
Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч (баярлаг, хөөрхий!) Н.Энхбаярыг магтах гэж байна. Монголчуудын өнөөгийн ололт амжилтыг түүнгүйгээр төсөөлөх аргагүй гэдэг нь үнэн юм шүү
#улстөр
#нийтлэл
Аяа, Хүн төрөлхтөний шинэ үеийг шинэ аз дайрдаг аа гэж, үнэн ажээ. Социалист дэглэмийн үед дарлагдан зовж, аргагүйн эрхэнд эрдэмд шамдсаар нэгэнт өнгөрсөн оюутан насаа санахад хүрэл зүрх ч хайлна.
#улстөр
#нийтлэл
Сүүлийн хэдэн хоногт дотоодын нэгэн шинэ дайсан олдов. Тэр нь дотоодынхоо гурилаар дотоодоо хангадаг ”Алтан тариа” компани. Дотоодын дайсныг тодруулах, дарах ажиллагаа их системтэй явагдсан даа.
#улстөр
#нийтлэл
Хятадууд ямаа руу маань дайрч эхэллээ. Хүн рүү дайрсан бол ойлгож болно, уурхайд хүн дайрсан хятад жолоочийг манай ард түмэн тэсээд л өнгөрсөн. Харин ямаан дээр очоод үнэхээр тэвчээр алдран унаж байна.
#улстөр
#нийтлэл